НИТХ-ЫН ДАРГЫГ СОНГОХОД ЦӨӨНХ ОРОЛЦСОНГҮЙ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр (2019.02.28) хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм.

Хуралдаан олон цаг үргэлжилсний эцэст заалнаас нэр дэвшсэн Ц.Байгальмаа нэрээ татаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад санал болгосон нийслэлийн МАН-ын дарга Р.Дагва нээлттэй санал хураалтаар 28 хүний буюу нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдон томилогдов. Гэвч нийслэлийн АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсныхаа дараа санал хураалтын үеэр танхимд орж ирээгүй юм.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва:

Төгссөн сургууль : 2002 онд МУИС, 2012 онд ИЗОУИС, 2015 онд Удирдлагын академи

Боловсрол, мэргэжил: Дээд- Эрх зүйч,

Эрдмийн зэрэг цол : Магистр, Докторант

Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ

Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга.

Ийнхүү НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга дэвшиж НИТХ-ын дарга болсон тул одоо нийслэлийн МАН-ын бүлгийн даргыг сонгох учиртай.

UPDOWN.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen