СУМ, ХОРООДЫГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОЖ БАЙНА
Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбож байгаа талаар өнөөдөр УБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, дээрх газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох “ Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Энэхүү төсөл нь улсын бүртгэлийн систем, мэдээллийн санг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой ажээ.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэл цэвэр үйлчилгээний байгууллага. Хүн төрөхөөсөө насан эцэс болтлоо 81 төрлийн бүртгэлийн үйлчилгээг авч байна. Мөн улсын хэмжээнд 43 лавлагаа мэдээллийн үйлчилгээгээр иргэдээ хангаж үйлчилдэг байгууллага. Өнгөрсөн онд Улсын бүртгэлийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Хэрэгжиж байгаа хуулийн гол үзэл баримтлал иргэн рүү чиглэсэн үйлчилгээг сайжруулах. Тиймээс энэхүү төслийг Азийн хөгжлийн банктай хамртан амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой ” гэлээ.
Төрийн үйлчилгээг ямар ч саадгүй авах боломж бүрдэж байна
Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улс нь нийгмийн хамгааллын чиглэлд бусад орноос харьцангуй өгөөмөр. Төрөөс нийгмийн хамгаалал, халамжид нэлээд мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө нь нүдээ олохгүй зүйлд зарцуулагдвал маш харамсалтай. Энэ үйлчилгээ нь нүдээ олсон, эзэндээ очсон үйлдэл тул бид энэ төслийг хэрэгжүүлсэн. Сум, хороодыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд амжилттай холбож байгаад баяртай байна. Иргэд аймаг, дүүргээс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад хол зам туулж, зардал их гардаг.
Төслийн хүрээнд холбогдсон 39 сум, 11 хороодын иргэд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байна. Энэхүү ажлын дүнг чухалчлан үзэж төслийн хүрээнд 2019 онд 120 сумыг нэмж холбохоор санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болсонд баяртай байна” гэв.
Б.Баасандорж: Гадаад паспортыг онлайнаар захиалж авна
Ингээд бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох ажлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулав.
-Азийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын 220 сум сүлжээнд буюу шилэн кабелд холбогдсон байдаг. Үүнээс 69 сум нь бүртгэлийн сүлжээнд холбогдсон. Төслийн багтай хамтран 2019 онд 120 сумыг бүртгэлийн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа. Үлдсэн 30 орчим сумыг Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн нөөц бололцоогоор бүртгэлийн сүлжээнд холбох зорилт тавьсан. Ингэснээр 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Харилцаа холбооны зохицуулах хороо шилэн кабелд холбогдоогүй сумдыг шилэн кабелд холбохоор төлөвлөж байгаа. Хэрэв ингэвэл Монгол Улсын 330 сумыг буюу бүх сумыг бүртгэлийн сүлжээнд холбоход бэлэн байна. Нийслэлд бүх хороо сүлжээнд холбогдсон байгаа.
-Сум, хороодыг сүлжээнд холбосноор иргэд хэдэн төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?
-Өмнө нь аливаа сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж, аймгийн төвийг зорьдог байсан. Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор иргэд сумын төвөөсөө үйлчилгээ авч цаг, мөнгөө хэмнэнэ. Харин одоо холбогдсноор иргэний бүртгэлийн 15 төрлийн бүртгэлийн үйлчилгээ авах юм. Энэ сүлжээнд холбогдсон сумдаас ямар ч иргэн төрийн үйлчилгээг асуудалгүй авах боломж бүрдэнэ.
-Улсын бүртгэлийн үйлчилгээний хэдэн хувь нь цахим хэлбэрт шилжсэн байна вэ?
-Улсын бүртгэлийн багц хууль батлагдахад дагаж мөрдөх журмыг хууль тогтоогчид баталсан байдаг. Журамд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах үүрэг өгсөн. Ингээд манайхаас үзүүлдэг үндсэн гурван үйлчилгээ буюу эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжсан. Бид наймдугаар сарын 1-нээс өмнө улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахимжина гэдэгт итгэлтэй байгаа.
-Цаашид бүртгэлийн үйлчилгээнд шинээр ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн төвтэй үйлчилгээний 60-70 хувийг үзүүлдэг. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Тухайлбал, гадаад паспортын хугацаа дууссаныг иргэд гадаад явахдаа л мэддэг. Тиймээс гадаад паспортын хугацаа дуусахад хэр хэмжээний хугацаа үлдсэнийг анхааруулж мессеж очих үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Тодруулбал, “Иргэн Батаа таны гадаад паспортны хугацаа дуусахад сарын хугацаа үлдсэн байна шүү” гэх мэтээр мессэжээр мэдэгддэг болно гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно.
-Иргэний мэдээллийг цахим үйлчилгээнд нэвтрүүлэх нь нэг талаас аюултай. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Цахим үйлчилгээний аюулгүй байдал дэлхий дахинд яригдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улс дахь хамгийн том цахим мэдээллийн сантай байгууллага. Манайд 70 орчим терабайт мэдээллийн сан бий. Манай бүртгэлийн газар нь цахим аюулгүй байдлыг хангах газартай. Үүнд 20 орчим хүн ажилладаг. Энд улсын цахим бүртгэлийн аюулгүй байдал, хөгжүүлэлт, хамгаалалтыг хариуцдаг.
-Ер нь улсын бүртгэлд хууль эрхзүйн шинэчлэл хангалттай явагдсан гэж ойлгож болох уу?
-2018 онд эрхзүйн шинэчлэл бүрэн хийгдсэн. Харин энэ жилээс хуулийн хүрээнд иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээг шат дараалалтай авч байгаа. Одоогийн байдлаар иргэд 23 төрлийн лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй авч байна. Харин цаашид 81 үйлчилгээг цахимаар шат дараалалтай авах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.
О.Гэрэл
Оллоо.mn