Видео тоглоом бүтээгчээс огторгуйг эзэмшихийг мөрөөдөгч, тэрбумтан Элон Маск

Видео тоглоом бүтээгчээс огторгуйг эзэмшихийг мөрөөдөгч, тэрбумтан Элон Маск

 

Х.ОЮУНБОЛД

Дэлхийн тэрбумтнуудын нэг  “Space X”,”Tesla Motors” компанийг үндэслэгчЭлон Маск нь 1972 оны  зургадугаар сарын 28-нд Өмнөд Африкийн Преториа гэдэг газарт төрсөн байна. Бизнесмен, зохион бүтээгч энэ эрхэм дэлхийн дулаарлыг бууруулахын тулд газрын тосоор хийдэг түлш хэрэглэхээ болихыг хүсдэг ажээ. Марс гаригт эзэмшил газартай болохыг мөрөөддөг түүний талаар сонирхуулъя

Хүүхэд нас, боловсрол

Түүний хүүхэд нас Өмнөд Африкт өнгөрчээ. Аав нь Эррол нь инженер, Канад гаралтай загвар өмсөгч Мэйгийн том хүү бөгөөд  найман настайд нь эцэг эх нь салсан байна. Тэрээр хоёр дүүтэй ч эцэг эх нь салахад тэд ээжийгээ дагасан учраас аавтайгаа сайн дураараа  үлдсэн аж. Гэвч түүнд аавтайгаа хамт байх сайхан байсангүй.Түүнээс гадна сургуульдаа хамт сурдаг хүүхдүүд түүнийг зовоодог байсныг хүлээн зөвшөөрчээ. Аавтайгаа үлдсэн хүү 10 настайдаа түүний анхны компьютер дээр бие дааж программ бүтээхийг сурч эхэлсэн байна. Түүнээс хойш хоёр жилийн дараа түүний зохиосон анхны “Бластар” нэртэй видео тоглоомыг 200 ам.доллараар худалдсан ажээ.Элон Маск тэр үеийнхээ талаар “Тэнд бүгд аймшигтай байсан” гэж нэг удаа дурсчээ. Түүнээс гадна цэргийн алба хаах ёстой байсан нь түүнийг зовоож байсан байна. Тиймээс дунд сургуулиа төгссөний дараа 17 настайдаа төрсөн нутгаасаа явж, ээжтэйгээ Канад руу дүрвэхээр шийдвэрлэжээ.Ингэснээр физик, эдийн засаг хичээлд суралцахаар Онтариогийн хатан хааны их сургуульд элссэн байна. Гэвч тэр АНУ-д очихыг их хүсч байсан бөгөөд хүссэн бүхнээ хийх боломжтой орон  гэж бодож байжээ.Харин аав Эррол нь түүнийг Өмнөд Африкаас өөр оронд сурвал сургалтын төлбөрийг нь төлөхгүй гэсэн байна. Гэсэн ч 1989 онд Канадад байхад нь Хойд Америкаас гаралтай ээжийнх нь хамаатнууд тусалснаар АНУ-д суралцах боломжтой болжээ.Ингэснээр Пенсильванийн их сургуульд тэтгэлгээр суралцах боллоо. Залуу бизнесмен  бизнесийн удирдлага,физик гэсэн чиглэлээр суралцаж эхэлсэн байна.  Элон Маск суралцаж байхдаа түүнд хичээл заадаг багш нарын нэгнийх нь дэмжлэгтэйгээр Калифорни мужийн “Gatos” компанид ажиллажээ. Дараа нь “Pinnacle Research” компанид ажилласнаар ирээдүйд интернэт, сансар огторгуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах зорилгоо тодорхойлсон юм. Түүнчлэн физикийн чиглэлээр Станфордын их сургуульд доктор болохоор суралцаж эхэлсэн ч хоёр хоногийн дараа сургуулиа орхисон гэдэг.

  “Бизнес эрхлэгчид долоо хоногт 80-100 цаг ажиллах ёстой. Хэрэв бусад хүн 40 цаг ажилладаг бол чи 100 цаг ажилла. Ингэснээр бусдын жилд хийдгийг дөрвөн сарын хугацаанд хийх болно” гэжээ.

Анхны компаниа байгуулав

Элон Маск их сургуулиа орхисныхоо дараа 1995 онддүү Кимбал Маск, Грег Карри найзтайгаа хамтран “Zip2”анхны компаниа байгуулжээ. Түүний энэ компани нь программ хангамжийн үйлчилгээ эрхэлж,хэвлэлийн салбарт цахим хуудасны хөгжил,засвар үйлчилгээ хийдэг байв. Энэ санаа амжилттай хэрэгжсэнээр 1999 он гэхэд интернэт орчинд ойролцоогоор 200 цахим хуудсыг удирддаг болжээ. Гэвч тэр жилдээ компаниа 300 тэрбум ам.доллараар компьютер үйлдвэрлэдэг “Compaq” компанид худалджээ. Ингэснээр интернэтээр дамжуулан  санхүүгээ удирдах,төлбөр тооцоог системчлэх, аюулгүй байдлыг нь хангаж, хурдан ажиллахыг санал болгосон “X.com” компаниа байгуулсан юм. Энэ компанийн санал болгосон нөхцөл,төсөл  нь их ашигтай  байсан байна. Тиймээс 2000 онд нэг төрлийн үйлчилгээ эрхэлдэг “Confinity”  компанитай  нэгдсэнээс жилийн дараа олон улсын хэмжээнд интернэтээр төлбөр тооцоогоо хийдэг үйлчилгээ үзүүлдэг компани болгож нэрийг нь “Paypal.inc”  гэж өөрчлөх шийдвэрийг  гаргасан байна. Гэвч амжилт нь нэмэгдэх тусам асуудал гарах болжээ. Тухайлбал, бусад компани компанийг нь хаахыг оролдов. Энэ компаниуд дотор 2002 оны аравдугаар сард компанийг нь 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан “Ebay” компани орж байжээ. Компаниа зарсан  Элон Маскийн дараагийн төлөвлөгөө нь анхны цахилгаан машиныг зохион бүтээсэн “Тесла Моторс” компанийг байгуулсан явдал байв. Тесла компанид оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол нарны эрчим хүч байсан аж. Энэ санаа нь 2003 онд нэг загварын цахилгаан машин бүтээнэ гэж тооцоолсон “AC Propulsion” компанийнханд төрсөн байна.  Гэхдээ Элон Маск энэ компанийн санаанд тулгуурласан спорт машин бүтээхэд нь туслахыг хүсчээ. Тиймээс 2004 онд Мэтт Таппениг, Мартин Эберхард нартай “Тесла Моторс” компанийг “AC Propulsion” компанийн Т-Зеро олон нийтэд зориулсан загварыг үйлдвэрлэх зорилгоор байгуулж 98 хувийн хөрөнгө оруулжээ. Гэвч компанийн ажил эхэндээ хэцүү байв. Тухайлбал, машин бүтээхэд зарцуулна гэж тооцоолсон төсөв нь эхний загварыг хийгээд бодож байснаас хэтэрсэн байна. Гэвч загвараа цаашид сайжруулахад хүрэх хэмжээний хөрөнгө олохуйц хангалттай машинаа борлуулж чаджээ. 2012 онд  олон оронд 2100 машин зарсан байна. 2015 онд “Тесла Модел Х”  бүх газарт явж чадах загварын машиныг үйлдвэрлэжээ.

Сансар огторгуйг эзэмших төлөвлөгөө

Элон Маск  машин,интернэт үйлчилгээний компани байгуулж ажиллаад сэтгэл нь ханасангүй. Тэрээр 2002 онд  сансрын хайгуулын технологийн чиглэлээр ажиллагаагаа явуулдаг “SpaceX”компанийг байгуулсан юм. Энэ компаниа байгуулснаар Марс гаригт эзэмшил газартай болох зорилгыг тавьж тийш нь пуужин илгээх талаар судалж эхэлсэн байна. Түүний гол санаа нь сансар огторгуйг дахин нээх үүргийг гүйцэтгэж чадах аялал хийхэд ашиглаж болох пуужинтай болох байв. 2008 онд НАСА-тай 12 пуужингийн нислэгийн гэрээ байгуулсан байна.  Одоо “SpaceX” компани нь шингэн түлш хэрэглэдэг “Фалкон” пуужинг хөгжүүлэх төслийг хариуцан ажиллаж байгаа юм.

Хувийн амьдрал

Элон Маск анхны эхнэр Жюстинтэй Онтариогийн их сургуульд сурч байхдаа танилцжээ. Тэрээр зохиолч болохыг хүсдэг байсан бүсгүйг зайрмагаар дайлж, хамт сурахыг хүссэн гэдэг. Дараа нь цуг Вартоны их сургуульд цуг сурахаар явжээ. Гэвч тэд удаан хугацаагаар холбоо тасарсны дараа Маскийг анхны төслөө амжилттай хэрэгжүүлж Жюстин анхны номоо гаргасны дараа дахин уулзсан байна.Улмаар тэд 2000 онд гэрлэж, Лос Анжелес руу нүүжээ. Тэнд анхны хүү нь төрсөн ч өвчний улмаас 10 хоноод нас барсан байна. Харин дараа нь хоёр, гурван ихэр хүүхэд гаргаснаар таван хүүхэдтэй болжээ. Гэвч Элон Маск жүжигчин Талула Райлитай уулздаг болсноор гэр бүлээ 2008 онд цуцлуулсан байна. Тэр үед жүжигчин бүсгүй 20 настай байсан бөгөөд 2010 онд хуримаа хийжээ. Гэвч хоёр жилийн дараа салсан ч 2013 онд  буцан нийлсэн байна. Харин жилийн дараа Элон Маск гэр бүлээ цуцлуулах санал гаргасан ч хүсэлтээ буцаан авчээ. Ингэсэн ч 2016 онд Талула түүнээс салахаар шийдсэнээр бүрмөсөн салсан байна. Энэ талаар Маск твиттертээ “Түүнтэй байсан дөрвөн жил гайхамшигтай сайхан байлаа.Үргэлж чамайг хайрлана гэж бичжээ. Тэгвэл жүжигчин бүсгүй “Бид үргэлж уулзаж, нэг нэгнээ халамжилдаг. Бид сайн найзууд гэж “People” сэтгүүлд ярьсан байдаг. Түүнчлэн ТалулаЭлон Масктай холбоотой асуудлын улмаас хүүхдүүдийг асран хамгаалахаар шийдсэн ажээ. Харин Маск анхны эхнэрээсээ хөндийрсөн бол Талула, Жюстин нар ойртож дотноссон байна. Түүнчлэн 2016 онд Талулагаас салсныхаа дараа жүжигчин Жон Депптэй холбоотой байсан жүжигчин Амбер Хердтэй танилцжээ. Гэвч ажил ихтэй байдаг нь тэдний хооронд хайрын романс эхлүүлэх боломж олгоогүй учраас жилийн дараа салсан байна. Элон Маск “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шөнө болгон ганцаараа унтахаар явах нь түүнд хэцүү байдгийг зөвшөөрчээ. Түүнээс гадна “Би хайрлаж дурлаагүй бол, найз бүсгүйгүй бол аз жаргалтай байдаггүй” гэж ярьжээ. Надад хэн ч байхгүй бол би хэзээ ч аз жаргалтай байхгүй. Том хоосон байшинд өөрийнхөө цууриаг сонсох, миний хажуугийн дэрэн дээр хэн ч байхгүй байгаа нь намайг алдаг гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen