ГЕРМАНЫ ШҮҮХ Б.ХУРЦЫГ ЦАГААТГАХ ШҮҮХ ХУРАЛД Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫГ ДУУДАХ УУ

Одоогоос найман жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц өнгөрсөн сарын сүүлээр Герман Улсын шүүхийн байгууллагаас суллагдан эх орондоо ирсэн. Түүнээс энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдэх хүн тун ховор. Тэрбээр ирмэгцээ АТГ-ын дэд даргаар, дараа нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард буюу ажлаа өгсний дараахан телевизийн ярилцлагад оролцохдоо өөрт нь холбогдох эл хэргийг “түдгэлзүүлсэн гэж ойлгосон” хэмээн ярьсан.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Герман талын өмгөөлөгч нь цагаатгах талын үндэслэл байгаа гэж үзсэн бөгөөд уг шүүх хуралд тэр үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Д.Энхбат агсныг авчруулахаар үүрэг даалгавар өгсөн захиалагч нь гэж үзэж байгаа юм байна. Улмаар энэ сарын 13-ны өдөр Германы шүүхээс түүнд холбогдох хэргийг цагаатгах шүүх хурлыг хуралдуулах тухай шийдвэр гарч, үүгээр Б.Хурцаас гадна Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нарыг уг шүүх хуралд оролцуулахаар болсон бөгөөд шийдвэр саяхан гарсан тул тун удахгүй албан бичиг ирэх аж.

Б.Хурцын хувьд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлд уг нэвтрүүлэгт оролцохоосоо хэдхэн хоногийн өмнө “Дамирангийн Энхбатыг баривчилж авчирсан хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтээ ТЕГ-ын дарга Гэрэлд өргөдлөөр өгсөн тухай ярьсан. Германы шүүх дээр түүний өмгөөлөгчид ч энэ үндэслэлээр суллуулсан байдаг. Харин Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын ажилтан байсан, өөрөө бол Д.Энхбатыг баригдаж ирэх үед Унгар дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг юм. Н.Энхбаяр тухайн үед Ерөнхий сайд байсан, хуулиараа Тагнуулын байгууллага нь Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг байж. ХЗДХ-ийн сайдаар одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайдаар Л.Эрдэнэчулуун ажиллаж байж. Энэ хүмүүс Германы шүүхэд дуудагдах нь гэсэн мэдээлэл аваад байна. Б.Хурц улсын нууц учраас хэн өөрт нь үүрэг даалгавар өгснийг хэлэхгүй гэсэн. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргатай МАН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа “Б.Хурц өс хонзонгийн асуудалтай байсан учраас Н.Энхбаярыг зориуд хэрэгт унагаж байна. Учир нь Д.Энхбат агсныг Францаас авч ирэх даалгаврыг Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Б.Хурцад өгч байсан” гэхчлэн хэлж байв.

Дашрамд дурьдахад Лондоны “Evening Standart” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний дугаарт Монголтой холбоотой нэгэн мэдээлэл гарчээ. Үүнд “Британийн Засгийн газар Монголын үндэсний аюулгүй байдлын томоохон албан тушаалтныг Лондонд урхидан авчирч, баривчилсан хэмээн буруутгагдаж байсан…Батын Хурц Британид ирэхдээ лалын хэт даврагч нартай хэрхэн тэмцэх талаар дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж бодож байсан боловч онгоцны буудлаас баривчлагдаж байлаа…Харин Германы тал түүнийг хүлээж авангуутаа худалдааны хөнгөлөлттэй нөхцөлөө баталгаажуулах үүднээс бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгоод суллан явуулсан. Ингэхдээ болсон үйл явдалд Британийг буруутгаад өнгөрсөн юм…” гэх мэтчилэнгээр бичжээ.

Ямартай ч найман жилийн дараа буюу тухайн үед ажлын хэсэг байгуулан үр дүнтэй ажиллаж чекистээ авчирсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар эдүгээ УИХ-ын дарга болсон, харин дэд сайдаар нь ажиллаж, Б.Хурцын төлөө, түүний ар гэрийнхэнтэй нягт холбоотой ажиллаж байсан Б.Болор Орос гуравдугаар сургуульд багшилж буй сонирхолтой цаг мөчид Б.Хурц болон тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Эрдэнэчулуун нар Германы шүүхэд дуудагдах, хэрэв очихгүй бол оноосон ялыг үг дуугүй хүлээх хүнд нөхцөлд орохоор болоод байна.

http://seruuleg.mn/8887?fbclid=IwAR0Ok61yrOhv6nSekKFdIfS2qqxpJIqHaOhTQUqqmPFDK-x8CXdkrS_2utM

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen