Алтны наймаачин - Ардын баатар болчихсон уу!!!

Түмний цөхрөл дээр дөрөөлж улс төр хийхээ больчих!! Алтны нинжа Т.Ганболд:" Миний ард хэн ч байхгүй. Ард түмэн та нар л байна" гээд талбай дээр хашхирч явна. 
Ерөнхий прокурор Д.Дорлигжавт 9 сая ам долларын хахууль өгсөн. Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж, С. Баяр.... Монголын улс төрд тухайн үед нөлөөтэй болгонд авлигал өгснөө өөрөө зарлаж байгаа энэ хүн МАНАН-д хамаагүй юу!!! Хэрвээ Т.Ганболд мэтийн бэртэгчид
МАНАН-г санхүүжүүлээгүй бол, улс төрчдийн авлигыг өөгшүүлээгүй бол, мөнгөтэй хүнд үйлчилдэг шударга бус тогтоолцоог хүчирхэгжүүлээгүй бол өнөөдөр улс орон минь ийм болох байсан уу!!!
Одоогийн эрх баригчдын хэн нэгэнд бас алдарт ХАХУУЛЬ-аа атгуулчихаагүй биз!!!!
Үе үеийн эрх баригчдын толгой дараалан авлигадсан сая сая долларын ЭХ ҮҮСВЭР хаанаас вэ!!!
Т.Ганболд бол ердөө л ЗАЛЬХАЙ ХУДАЛДААЧИН.
Тэрээр ард түмний өмч АЛТ ухсан. "Алт үйлдвэрлэгчдийн холбоо" гээчийг байгуулж ЛОББИ хийсээр 5 хувь байсан алтны татварыг 2,5 хувь болтол бууруулж чадсан. Зөрүү 2,5 хувийн татварыг нь тэрээр САЙН АХ нартаа хандивласан БИЗ!!! Уг нь тэрээр Алтнаас олсон ашгаа МАНАН-ийн толгойлогчдод биш АРД ТҮМЭН-дээ өгсөн бол жинхэнэ Ардын баатар болох байлаа. 
Би ард түмний тэмцлийг дэмжиж байна.МАНАН-ийн шимээр ургасан МӨӨГ-нүүд ҮНЭН байгаасай гэж залбирч байна!!!

Сэтгүүлч Б.Отгон 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen