Алтан Дорнод Монгол-ын хамар Т.Ганболд Канадаас алт олборлох ЛИЦЕНЗИЙГ худалдаж авлаа
Алтан Дорнод Монгол-ын Т.Ганболд гэх энэ бизнесмен эрхэмийг ард түмэн андахгүй биз ээ. Өөрийн улсын төлөө, ямарваа нэгэн ашиг сонирхол хөөдөггүй цөөн хэдэн хүмүүсийн нэгийг нэрлээч гэвэл түүнийг хэлэх биз.
Түүний хувьд Оросын хөрөнгө оруулалттай байсан Алтан Дорнод Монголыг 100 хувь Монголын мэдэлд шилжүүлэн авсан гэдгийг хүмүүс мэднэ.
Энэ нь аль нэгэн улсаас хараат бусаар улсдаа цаг бүрт нь татвараа төлж, олон аавын хүүг ажлын байраар хангаж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө бүхий л нөөц бололцоогоо гаргах зэрэг олон давуу талтай байсан. Тэгвэл тус эрхэм дахин шинэхэн нээлтийг хийсэн нь Монгол улс анх удаа гадны улсаас алт олборлох лицензтэй болсон гэнэ.
Учир нь Алтан Дорнод Монгол ХХК нь Канад болон Аляскаас алт олборлох Лицензийг худалдаж авсан байна. Ингээд Алтан Дорнод Монгол ХХК тус улсуудад алтны олборлолтоо эхлүүлэх гэнэ.
Ингэснээр гадны томоохон алтны уурхайтай орнуудын биржид манай улсын хувьцаа гарах боломжтой болох юм.
http://news.amjilt.com/?p=3513