900 гаруй алба хаагч, сонсогч ажиллажээ
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллав.
Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагчид ажиллалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.