ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮД ОРНЫ АЧААЛЛЫГ ЗОХИЦУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮД ОРНЫ АЧААЛЛЫГ ЗОХИЦУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг орон нутагт хэрхэн авч хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Хөвсгөл аймаг

Хөвсгөлд амбулаторийн үзлэгийн 11 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь улсын дунджаас 4.8 хувиар их байна. Аймгийн засаг даргын онцгой хуралдаанаар томуу, томуу төст өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэн, гэрийн идэвхтэй үзлэгийг эрчимжүүлж байгаа. Мөн амралтын өдөр 10-22 цаг хүртэл, ажлын өдрүүдэд 18-22 цаг хүртэл амбулаторид нэмэлтээр эмч ажиллуулж байна.

Ховд аймаг 

Ховд аймгийн томуу, томуу төст өвчин 12 дугаар сарын 17-24-нийг хүртэлх 51 дэх 7 хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэг 5449, үүнээс томуу, томуу төст өвчин 373, амбулаторийн үзлэг дэх томуу, томуу төст өвчний 6.8 хувьтай байна.  Амьсгалын замын хүнд халдвар 65, нийт дуудлага 184, үүнээс томуу, томуу төст өвчний дуудлага 25 байна.

Амбулаторийн үзлэг дэх томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх 7 хоногоос 0.2 хувиар буурсан.

Эрсдэлт бүлгийн хүн амд тавих, өрх сумдын эмч нарын хяналтыг сайжруулах, жирэмсэн эх, 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийн эмчийн үзлэгийн давтамжийг нэмэгдүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлээд байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын амбулаторийн үзлэгийг 18 цаг хүртэл сунган ажиллуулж байна.

Сэлэнгэ аймаг  

“Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ЭМГ-н 5 эмчийг хүүхдийн тасагт нэмэлтээр гаргаж ажиллуулж байна. Мөн аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний гаралтыг 7 хоног бүрээр гаргаж, Эрүүл мэндийн газрын албан ёсны хуудас болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан хуудсууд дээр байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.

Өмнөговь аймаг 

Өмнөговь аймгийн хэмжээнд  амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь 6,6 байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногоос 0,6 хувиар буурсан ч цаашид томуугийн хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй зохион байгуулан ажиллах тухай  албан даалгаврыг гарган бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Өвчлөл өндөр анхаарал татаж байгаа сум, өрхүүдтэй телехурал зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл, томуугийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, бэлэн байдлыг ханган ажиллах талаар мэдээллийг өгч байна.
Иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга, хүүхдийг дулаан хувцаслах, амны хаалт зүүлгэх, гарыг  тогтмол угаах талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна.

Дархан-Уул аймаг 

2018 оны 50-р долоо хоногийн байдлаар аймгийн амбулаторийн нийт үзлэгт  ТТӨ  4.9%-ийг эзэлж, өмнөх 7 долоо хоногоос 1.6%-иар их байна. Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаалаар хүний нөөцийн хангалтыг 4 их эмч, 8 сувилагч, 1 үйлчлэгч нэмэлтээр ажиллуулж байна.

Түргэн тусламжийн дуудлаганаас ТТӨ  20-35%-д эзэлж байгаа тул  2  түргэн тусламжийн машиныг нэмэлтээр гаргасан.

Аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэг, 3 сумын ЭМТ, 2 хувийн хэвшлийн эмнэлэгт нийт  126 ор нэмэлтээр дэлгэх боломжтой ажиллаж байгаагаас  69 буюу 54.7%-ийг дэлгэсэн юм.
 

О.Гэрэл
Оллоо.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen