Мал хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн зам дах хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймаг дахь ЦГ-ын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сум дах сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар алба хаагчдаас 2018.12.19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын 4 тооны адууг хулгайлан шулж авч явсныг мөн 2018.12.20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын 4 тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргүүдийг тус тус илрүүлэн Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.
‼️Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж авч явж байгаа тул жолооч та бүхэн идэшний болон бусад мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгээс гадна тухайн сум орон нутгийн цагдаад бүртгүүлэн тодорхойлолт хийлгэн авч явахыг зѳвлөж байна.