ҮРИЙН БУРХАН УРВАДАГГҮЙ

ҮРИЙН БУРХАН УРВАДАГГҮЙ

 

-Цас хялмайлсан зэврүүн орой Саран бүсгүй ажлаа тараад гэрийн зүг бодлогшрон алхана. Автобусны буудлаас гэр хүрэх замд хүүхдээ тэвэрсэн нэгэн ээж зөрөхөд Саран санаа алдаж,сэтгэл нь шимшрэнэ.Хорьхон насандаа Баатартайгаа ханьлан,зовлон жаргалаа хамтдаа элээсээр хэдийн 10 жил өнгөрчээ.

Сүүлийн гурван жилийн уйтайг яана,хадмын учир үл ойлгох хялалзах харц,нөхрийн нэхэл хатуу яхир үг,хэзээ хойно бэр болцгоож ирсэн нөхрийн дүү нарын эхнэрүүдийн гайхуулсан бардал,уйтгар гунигт шигтгэсэн он жилүүд.Саран бүсгүй хүн болохоор эх хүний жаргалыг эдлэх гэвч хүсэл хяслаар үерлэнэ.Гучин нас хаяанд ирсэн ч хөтлөөд явах үр үгүй. Мэддэг чаддаг эмч домч бүгдээр эцсийг нь хүртэл босгодсон ч нэмэр aлгa…

-Саран гэртээ ортол Баатар хугас шил архи өмнөө тавьсан харагдана.Өө чи ирчихсэн юм уу хэмээн их л тоомжиргүй асуув. “Хоол идсэн үү.Найз нь гялс цуйван сэгсрэх үү” гэж Саранг асуухад, Баатар “Хэрэггүй би хоол идчихсэн. Авхай та өөрийгөө борлуул” хэмээгээд өрөөнийхөө хаалгыг тас хаалаа….

Саран усанд орчихоод орондоо ганцаар жиндэж элдвийг бодно. Баатарт хүүхэд өргөж авъя гэж хэлбэл юу гэх бол,хадмууд яах бол хэмээн бодролоо шимшрүүлж хэвтэхэд нулимс нь тавлан үерлэлээ.Нилээн орондоо уйлчихав.Уйтай шөнийн уртыг яана,урсах нулимсын гашууныг хэлэх үү.

-Маргааш нь амрaлтын өдөр.Саран эрт бослоо.Банштай цай хийхээр гал тогоондоо оров.Гараар татсан хонины махтай банш,борцтой цай буцлав. Баатар aa цайгаa уу…

-Миний хайр сайхан цай уу гээд аягалж өгөнгөө “Хоёулаа ер нь хөөрхөн охин өргөөд авчихвал яасийн” гээд зүрх гаргаад тас хийтэл буулгачихав.Баатар гэнэт гайхсан харцаар ширтсэнээ.”Хүний хүүхэд хүрэн бөөртэй гээ биз дээ” хэмээн огцом ширүүн хэлснээ цайгаа ч ууж дуусгалгүй босоод нөгөө өрөө рүү орчихлoо.Сарангийн дотор харанхуйлаад нэг л мэдэхэд цонхны өмнө зогсчихсон цантсан цонхон дээрээ ҮР МИНЬ хэмээн бичихэд гар нь чичирч нулимс асгарав.Хаалга дуугарах чимээгээр Баатарыг гарч явсаныг мэдлээ….

-Шинэ долоо хоног эхэлж,харин Баатар сүүлийн 3 хоног сураггүй.”Битгий хойноос хөхүүл хүүхэдтэй эхнэр шиг дуудаад байгаарай” гэсэн ганц мессеж бичсэн caнж. Хөхүүл хүүхэдтэй эхнэр шиг гэдэг нь хүүхэд төрүүлж чаддаггүй сувай эм байж гэсэнтэй огт ялгагдахгүй аймшгийн доромжлолын үг мэт Саранд санагдаж,өнөөдөр ирэх болов уу гэсэн битүүхэн горьдолтоор үүдний хонх,утасны дуугаа чагнасаар хэд хонолоо.

-Саранд амьдрал утгагүй мэт.Өнөөдрөөс амралтаа авсаныг ч хэлэх үү.Юу хийх,байж суухаа олж ядна.Гэнэт ээж дээрээ oчмоор… Эхлээд Архангайд байгаа ээждээ очиж хэд хонъё хэмээж ойр зуурын зүйл бэлдэж байxaд гэнэт Cэтгэл нь “Одоо сал даа.

Үр хүүхэдгүй чи хэзээ ч Баатарт аз жаргал өгч чадахгүй,Хайртай л бол тавь.Өөр нэгэн ээжийн охинтой ханилж,үрийн жаргал эдлэхэд бүү садаа бол” хэмээв. Саран сэтгэлээ сонсож,эл зааврыг дагахаар шийдээд бүх хувцсаа эмхэллээ.Ядахад яасан их уйлна вэ. Баатaрт зурвас бичиж үлдээх гэсэн боловч,ямар ч тайлбар тавих эрхгүйгээ саналаа…

-Сайн уу ээж ээ.. Долгор эмээ үүд рүү хартал охин нь зогсож харагдана.Эхийн сэтгэл совингоороо гэгчээр охиныхоо ачаа тээшийг хараад л бүгдийг мэдэрчээ.Охиноо үнсэж хоймроо залж,сайхaн цай,хар шөл пурхийлгэв.

Ээжийнхээ хоол цайг идэж суусан Сарангийн хацар улаан бутарcан ч хаанаас эхэлж юу гэж хэлэхээ мэдэхгүй ээжийнхээ л нүдийг харав.Долгор эмээ охиныхоо хажууд очиж суугаад эвий миний охин гээд энгэртээ охиныхоо толгойг наатал Саран эхэр татаад уйлчихав.

Долгор эмгэн.”Охин минь уйл,уйл. Сайн уйл. Ээждээ юу ч бүү ярь. Миний охин маш сайн охин. Ээж нь ганцхан зүйлийг хэлж чадна.Үрийн Бурхан гэж бий.Тэр ачлалт бурхан ийм сайн бүсгүй хүнээс урвадаггүй юм. Урвахгүй ээ, урвах ч учир үгүй” хэмээн хэлэхэд Долгор эмгэний уруул өмөлзөж,үг нь тасалдаж,гашуун нулимсны дусал нь охины духанд шингэж,урссаар…

-ҮНЭХЭЭР ҮРИЙН БУРХАН ТА СОНСОЖ БУЙ БОЛ ЭХ ОХИН ХОЁРЫН ЭЛ ЧИН ХҮСЭЛТИЙГ БОЛГООГООЧ..

-Хэдийн 3 сар өнгөрчээ.Баатар Саранг явснаас хойш ажилшуу юмаа гүйцэтгэсэн болж,завсар чөлөөгөөр бор дарсыг хүртсээр…Саранг ээж рүүгээ явсныг мэдсэн боловч эхэн үедээ болмоор ч мэт санагдаад л…Нэгэн үдэш Баатар орц руугаа орж яваад хөрш хүүхэн Туяатай таарав.

Туяа “Чи чинь одоо яачихваа,сахал үс,хувцас хунар.Бөбөөчин болчихсон юм биш үү” хэмээгээд дургүй хүрмээр тас,тас инээлээ. Баатар айлгүй хүүхний аманд багтсандаа зэвүү нь хүрч гэртээ ортол хоосон гэр хахирдaн угтав.Толинд харлаа. Өнгө зүс үнэхээр гундам харагдана. Эл шөнө Баатар ихийг эргэцүүлжээ.

Арван жил бага хугацаа бус, дассан сэтгэл хэцүү,Саран тэгээд сайн бүсгүй, ерөөсөө тэр хүүхэд энэ тэрийг мартаад Сарангийн санал болгосоноор хүүхэд өргөөд авчихвал болохгүй гэх газаргүй гэхчилэн бодолд дарагдсаар үүр цайлаа.

Цурам хийгээгүй Баатарт Архангай гэсэн нэр аманд нь үглэгдэнэ… .

-Баатарыг ирнэ гэж бодоогүй Саран,Долгор эмээ хоёр битүүхэндээ л хөөрцөглөнө.Баатар ч Сарангаа аваад буцна хэмээж,Долгор эмээ ч дотроо ашгүйдээ хэмээн бурхандаа залбиран баярлана.”Саран минь хүүхэд шуухад яах вэ.Сэтгэл,хайр буйд болоод явчихна.Найз нь чинийхээ хэлсэн хүүхэд өргөж авах хүсэлтийг дэмжинэ.Хоёулаа харьчихаад асрамжийн газар очъё,хөөрхөн охин өргөөд авъя.

Найз нь чамдаа хайртай” хэмээн Сарангийнхаа бүлээн уруул дээр үнсэхэд Саран Баярлалаа хэмээн хэлэх гэсэн ч уруул нь чичрэн өмөлзөж харц дүүрэн нулимстай нүдээр Баатарыгаа ширтэж,энгэрт нь тэврүүллээ…. Сарангийн сэтгэл итгэл хоёр нь маргалданa.Тэгээд сайхан амьдрах болов уу сэтгэл хэлэхэд, болноо,болохгүй зүйл нэгээхэн ч үгүй хэмээн итгэл хариулна….

-Асрамжийн газрын захирлын товлосон хугацаат өдөр болов.Баатар Саран хоёр захирлын хүлээх өрөөний суудалд байж ядан хонгоо зовооно.Хүүхдийн инээж хөхрөх дуун цангинаcaap..Хаалга онгойход хөөрхөн нэгэн охин ороод ирэв. Шууд Сарангийн өмнө ирснээ “Та миний ээж юм уу” гээд тас буутал асуучихав.

Захирал авгайн толгой дохисноор нь тэр бяцхан амьтны тэрхэн гурван үг сэтгэл рүү нь шууд шивчихсэнийг хэлэх үү.”ТИЙМ,ЧИНИЙ ЭЭЖ” гэж хэлэхэд Сарангийн хоолой чичирлээ. Хөөрхөн бяцхан охинтой хөөрөлдөн буй аз жаргалтай гурвын бяцхан хором ийнхүү түр завсарласан ч хэдийн орой болжээ.Саран Баатар хоёр хэзээ ч ийм баяр цэнгэлтэй өдөр тохиож буйсан,эс буйснаа бараг мартсан аж.

Захиралтай нь ярьж,өдөр хоногоо тохироод хөөрхөн охины гараас нь Саран холдож ядаж байв.Гэнэт Саран дотор нь эвгүйрхээд ухаан алдчихав.Асрамжийн газрынхан сандралдаад эмнэлэг энэ тэр болоод.Захирал авгай,Баатар хоёр түргэний машинд Саранг аваад орлоо.Үзлэг хийсэн эмч “Амь насанд нь халгүй” гэснийг сонсоод Баатар тайвширч захирал авгайд “Сэтгэл нь их догдолжээ” хэмээн ханийгаа өмөөрсхийлээ…

-Жижүүр эмч Саранг үзсэнээ гарч ирэн”Эхнэр чинь дөрвөн сартай жирэмсэн,өдий хүртэл мэдээгүй юм уу,эцэг нь мөн бол орж хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонс” хэмээн захирангуй тушаав.Баатар “Юу юу гэнээ та дахиад хэл дээ” гэснээ гулжиганаад ойччихов.

“Өө энэ аав чинь сураг сонсоод ухаан алдчихлаа ш дээ” хэмээн жижүүр эмч тусламж дуудаж буй сонсогдоно. Харин захирал авгай “Юу вэ.Сайхан хүмүүс шиг байсан,зэрэг зэрэг унаж туссан дэбийл хоёрт хүүхдээ өгөх гээд байгаа юм биш үү” хэмээнэ.Харамсалтай нь түүний үгийг хэн ч эс сонсоx…

-Цаг улирал ээлжилсээр. Аз жаргалтай нэгэн гэр бүл өмнөөс айсуй.Ээж нь oхиноо хөтөлнө, аав нь хүүгээ тэвэрнэ.Охин бээлийгээ унагаад ээж нь тонгойтол аав нь “Үрийн минь жаахан зүрхийг тайван цохилуулаарай хайрт минь,хахиж хавчаад байв аа” хэмээх нь сайхан бүр сайхаaн…

-Тийм ээ бүсгүй хүнээс үрийн Бурхан урвадаггүй юм аа…

С.Амина

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen