Хятадууд саран дээр буухаар бэлтгэгдэж байна

 
 Хятадууд саран дээр буухаар бэлтгэгдэж байна

Хятадын сансрын агентлагийн дэд дарга, тус улсын анхны сансрын нисгэгч Ян Ливэй "Дэлхийн сансрын судалгааны их хурал ­2017"­ ын үеэр Саран дээр буух бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд буух зөвшөөрөл авах болон санхүүжилтийн асуудлыг шийдэхэд төдийлөн их хугацаа орохгүй "гэж мэдэгдсэн байна. "Та өөрөө Саран дээр буух бодолтой байгаа юу?" гэж Ян Ливэй­гээс асуухад тэрбээр "хэрвээ боломж олдвол татгалзахгүй" гэж хариулжээ. Дээрх их хурлын үеэр Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн ерөнхийлөгч Вү Яншен үг хэлэхдээ, Саран дээр буухаар бэлтгэж байгааг нотолсон байна. Түүний ярьснаар, жолоодлогот сансрын хөлөг болон Саран дээр буух төхөөрөмжийг тус тусад нь Сарны тойрог замд оруулах аж.


Эх сурвалж: etoim.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen