Уралын эрдэмтэд Монголоос солир олжээ

Уралын эрдэмтэд Монголоос солир олжээ

 

Уралын их сургуулийн эрдэмтэд солирын эрэл хайгуулыг 2019 онд говь, цөлд үргэлжүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэхүү экспедицид монгол, францын мэргэжил нэгтнүүдтэй хамтарч явна.

Саяхан дуусгасан олон улсын дөрөв дэх экспедицийн явцад нэг килограмм гаруй жинтэй хоёр солир олсон ажээ. Энэ бол сүүлийн 16 жилд Монголоос олдсон анхны олдвор юм байна.

Уралын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр аяллын дөрөв дэх өдөр Ноён сумын ойролцоогоос 800 гр жинтэй анхны хамгийн том солир олджээ. Хоёр дахь олдвор нь 100-300 гр жинтэй дөрвөн хэлтэрхий байсныг тэд Монголын ШУА-ийн эрдэмтдийн хамт долоо хоногийн турш эрж хайж, цуглуулжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хоёр дахь олдвор бол чулуун солир аж. Харамсалтай нь, бид энэхүү биетийн унахдаа задарсан бүх хэлтэрхийг олж амжсангүй. Хэдийд энэ үйл явдал болсныг яв цав хэлж мэдэхгүй ч өнгөрсөн өвөл болов уу гэж таамаглаж байна. Олдворуудыг лабораторид авчирсны дараа л бид илүү тодорхой хугацаа хэлж чадна хэмээн эрлийн багийн ахлагч Александр Пастухович өгүүлсэн талаар rg.ru мэдээлжээ.

Солир хайх ажлыг хоёр долоо хоногийн турш хийсэн. Олдворууд одоо Монголын Шинжлэх ухааны Академийн одон орон, геофизикийн хүрээлэнд байгаа. ОХУ-д түр хугацаагаар авчрахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлмэгц нэг сарын дараа тэдгээрийг Екатеринбургт авчирна. Олдсон солируудыг судалж, олон улсын солирын санд бүртгэнэ. Одоогоор 1949-2002 оны хооронд Монголын газар нутгаас олдсон 10 олдворыг уг санд бүртгэсэн Говь цөлийн уудам газар нутгийнхувьд энэ бол маш өчүүхэн зүйл. Эрэл хайгуулыг системтэй хийвэл байдал өөр болох байх хэмээн Александр Пастухович нэмж хэлжээ.

 

Д.ЭНХЭЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen