Ой нөхөн сэргээх үрийн талбай байгуулжээ

Ой нөхөн сэргээх үрийн талбай байгуулжээ

 

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар ойг нөхөн сэргээх, тарьц, суулгац бойжуулахад шаардлагатай удамшлын болон тариалалтын чанар сайтай ойн үрийн байнгын талбай байгуулжээ.

Орхон, Хангал, Баян-Агт суманд сум дундын ой анги нийтдээ 30 га талбайд ойн үрийн байнгын талбайтай болжээ.

- Сүүлийн жилүүдэд ган ганчиг тохиолдож, мод үрээ хаях үеэр хүйтэн хяруу унах зэргээр ойжуулалтын үрийн чанар муудаж байна. Зарим жил мод үрээ өгөхөө байлаа. Тиймээс сайн чанарын үр бэлтгэж ойжуулалт хийх, үрслэг бэлтгэх  зорилгоор ойн үрийн талбай бий болголоо. Ой нөхөн сэргээлт урт удаан хугацаанд үр дүн гарах учраас хожим хойч үеийнхний экологи, эрүүл орчны төлөө хийж байгаа хэтийн зорилготой арга хэмжээний нэг гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

Тус аймагт жил бүр төсвийн хөрөнгөөр 300 га талбайд ойжуулалт хийдэг юм.

 

МОНЦАМЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen