ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЖ, ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАНА

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЖ, ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАНА

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгох шийдвэр гаргажээ. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч буй аж.

Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen