ӨДӨР ӨНЖҮҮЛЭХИЙН БАГШ СОГТУУ ҮЕДЭЭ ХҮҮХЭД АВЧ ЯВААД ТӨӨРҮҮЛЖЭЭ
БГД-ийн нутаг дэвсгэрээс 6 настай хүү алга болсон гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагаас хүүг эрэн хайж, эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Алга болсон төөрсөн шалтгааныг тодруулахад өдөр өнжүүлэхийг багш нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ сургуулиас нь авч яваад замдаа хаяад явсан болохыг тогтоожээ.