ӨДӨРТ -10000 АЛХАМ

ӨДӨРТ -10000 АЛХАМ

 

ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийг дэмжих 4 зөвлөмж, Идэвхтэй хөдөлгөөн. Цахилгаан шатнаас татгалзах, Ажлын байр, гэртээ хэрхэн идэвхтэй хөдөлгөөн хийх талаар, Зүрх судасны өвчнөөс сэргийлэх судалгааны талаар мэдээлэл хийлээ.  Тус хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар оролцож,
 Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд Халдварт бус өвчин буюу амьсгал, зүрх судас, хоол боловсруулах, шээс боловсруулах тогтолцооны өвчлөл орж байна.

Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн амд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүний нэг нь нас барж байна.
Халдварт бус өвчин, нас баралтын шалтгаан болсон эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар 15-64 насны хүн амын дунд 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэйн нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг, үүнээс 10 хүний 1 нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна. Түүнчлэн 3 болон түүнээс олон өвчний эрсдэлтэй хүн амын эзлэх хувь 10.5 хувиар нэмэгдэж, өвчний ямар нэг эрсдэлт хүчин зүйлс огт илрээгүй хүн ам дөнгөж 1 хувьтай байна. Хэвийн жинтэй харьцуулахад таргалалтай хүмүүст чихрийн шижин-2 хэвшинжээр өвдөх эрсдэл 10-20 дахин их байна.

 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН БУУРУУЛАХ 4 зөвлөмжийг хэрэгжүүлэх. Жингээ барь, зөв зохистой хоолло, идэвхтэй хөдөллө, тамхи бүү хэрэглэ.
Иймээс  Та хаана ч байсан идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлзээрэй.

  • Ажлын байрандаа цахилгаан шат хэрэглэхгүй байх
  • Ажлын утас болон хэрэгтэй зүйлсээ өөрөөсөө хол байлгах
  • Ажлын байрны дасгал хийх
  • Гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийх /бүжиглэх, гэрээ цэвэрлэхдээ дасгал хийх.../

  ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлнэ.
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд байлгана.
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
  • Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
  • Цусны даралт ихсэхээс сэргийлнэ.
  • Үе мөчний хөдөлгөөн сайжирна гэх мэт мэдээлийг өглөө.

 Иймээс хэвлэл мэдээлийнхэнтэй “Өдөр бүр -10000 алхам” уриан дор олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, тэднийг сэдээх, идэвхжүүлэх аянд нэгдэж ажиллахыг уриаллаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen