Ж.Мөнхбат: Ард иргэдийн бухимдлын гал руу наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй

Ж.Мөнхбат: Ард иргэдийн бухимдлын гал руу наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сүүлийн үед Засгийн газар өөрсдөө хөндөөд шалгалт зохион байгуулаад, хариуцлага тооцож байгаа юм шиг мэдээлэл, ПиАр хийгээд эхэллээ. Нийгмийн шаардаж байгаа шударга ёсыг сайн бодоорой. Ард иргэдийн бухимдлын гал руу наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй.

Хэчнээн авсан зээлээ төлөөд, уучлалт гуйгаад ард иргэд хүлээж авахгүй байна шүү дээ. Цаашдаа ард иргэдийн итгэл, нийгмийн шударга ёсыг яах вэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хэлж байгаатай санал нэг байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр МАН асуудлаа ярина. Тун удахгүй. Үнэхээр үүнийг ярьж чадахгүй, хийж чадахгүй бол Засгийн газар ажиллах уу үгүй юу гэдэг асуудлыг ч хөндөнө. Би харлаа, тэвчлээ, ажиглалаа, засах гэж оролдлоо. Болохгүй байна.

Зээл авсан гишүүд зээлээ төлж, уучлалт гуйхгүй бол дахиж нэр дэвшихгүй шүү. Би гишүүдээсээ, ард иргэдээс дэмжлэг хүснэ. Чадахгүй бол би огцорно. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen