Төрийн дуулал явах үед толгойгоо маажаад торгуулжээ
Сүүлийн жилүүдэд манай өмнөд хөршийн хөлбөмбөгийн лиг эрчимтэй хөгжиж, үүнийгээ даган гадны улсуудын легионер тамирчид олноор ирэх болсон билээ. Тэгвэл гадны тоглогчид зарим үед хятадын ёс заншилыг зөрчсөн тохиол гардаг юм. Ийм нэгэн үйлдлийг Бразил хагас хамгаалагч Диего Тарделли гаргажээ. 2015 оноос Шаньдун Лунэн багт тоглож байгаа Бразил эр “Шанхай Теллэйс” багтай хийсэн тоглолтын өмнө Хятадын төрийн дуулал эгшиглэж байхад толгойгоо маажин зогсож байгаан телевизээр гарснаар шийтгэл хүлээхээр болсон байна. Хятадын хөлбөмбөгийн холбооноос Бразил хагас хамгаалагчид нэг тоглолт өнжих шийтгэл оноожээ.