Эрин дамжсан хааны мөнх амьдралтай танилцсан нь

Эрин дамжсан хааны мөнх амьдралтай танилцсан нь

ӨМӨЗО-ныг зорьсон сэтгүүлч бидэнд СианьШи мужийн Чин Ши хааны бунхантай танилцах завшаан тохиосон юм.

Уг дурсгалт цогцолбор нь 6 хэсгээс бүрдэх аж. Цогцолбор бүр харилцан адилгүй тооны цэрэг морьд элэрсэн байх бөгөөд гурав дахь цогцолбор доторх хэсгийг бүрэн гаргаж амжаагүй байна. Чин Ши хааны бунхан байгаа газрыг илрүүлэн тогтоосон хэдий ч Хятадын нэгэн удирдагчийн захирамжаар 100 жилдээ түүнд гар хүрэхийг хориглосон аж.

Түүх өгүүлэх нь: МЭӨ 221 онд Чин Ши 13 насандаа Хятад улсын эзэн хаанаар өргөмжлөгджээ. Тэрбээр 14 наснаасаа эхлэн өөрийн бунханг бариулж эхэлсэн бөгөөд 38 жилийн туршид 700 гаруй албат барьж байгуулжээ. Ингэхдээ газар доор бүхэл бүтэн цэрэг армиар хамгаалуулсан том хот байгуулснаас, одоогоор 500 гаруй шавар цэрэг морьд олдоод байгаа юм байна. Судлаачид энэхүү газар доорх ертөнцөд арван мянган цэргээр хамгаалуулсан томоохон бүтээн байгууламж байгаа гэж үздэг аж.

Анх 1974 онд тариачин эр худаг ухаж байхдаа Чин Ши хааны бунханг олсон байна. Тухайн үед газрын усыг хаасан их сүг /буг чөтгөр/ хэмээн нутгийн ардууд анхны шавар цэргийг цовдлон чулуугаар шидэн гэмтээж үгүй хийсэн байна. Хожим 1987 онд НҮБ дэлхийн өв санд бүртгэсэнээр СИАНЬ ШИ муж аялал жуулчлалын хот болох эхлэлийг тавьсан гэж болох бөгөөд одоо жилд 90 сая жуулчин очиж үздэг гэнэ. Сонирхуулахад: нэг тасалбар нь 100 юань, уг цэргүүдийг дуурайлган хийсэн жижиг сувьнер барималууд 30 юаниас эхлээд хэмжээ хийцээсээ хамаараад янз бүрийн үнэтэй ажээ.

Ч.МӨНХБАТ

FACT.MN 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen