Усан доорх музей

Усан доорх музей

 

Зураач, уран барималчид аль л нэр хүндтэй гэсэн галерей, музейнүүдэд үзэсгэлэнгээ гаргахыг мөрөөддөг. Харин Английн уран барималч Жейсон ДеКаирес Тэйлор урлаг сонирхогчид барагтай бол зорьж очихооргүй газарт бүтээлүүдээ байрлуулахад амьдралынхаа бараг 20 жилийг зарцуулжээ.

Тейлор яг л амьд хүн шиг харагдах хэдэн зуун баримал, өдөр тутмын хэрэглээний эд юмсыг дууриалган урласан бүтээлүүдээ далайн ёроолд тавьсан байна. Эдгээр бүтээл нь нүд баясгаж, өвөрмөц сонин мэдрэмж төрүүлэхээс гадна үзэгчдэд усан ертөнцийн гайхамшгийг таниулж, уур амьсгалын өөрчлөлтөөс болж хурдацтай үгүй болж буй далайн шүрийг хайрлаж хамгаалахыг сануулах зорилготой гэнэ.

Усан доорх анхны үзэсгэлэнгээ Тейлор 2006 онд Гренадагийн эргээс холгүй гаргасан бол гурван жилийн дараа Мексикийн Канкуны ойролцоо Усан доорх урлагийн музейгээ нээжээ. Энэ нь усан доорх дэлхийн анхны музей юм. Тус музейг “National Geographic” сэтгүүлээс Ертөнцийн 25 шинэ гайхамшгийн нэгээр нэрлээд байна.  

Өдгөө 44 настай Тейлор 2006 оноос хойш далайн ёроолд 700 гаруй “хүн”-ий хөшөө баримал байрлуулжээ. Тэрээр бүтээлүүдээ далайн шүр орлогч хамгийн сайн бүтээгдэхүүн гэгддэг хүчил шүлтийг нь саармагжуулсан цементээр хийсэн байна. Канкун дахь түүний бүтээлүүд аажмаар далайн шүр бүрэлдэн тогтох хад болон хувирч, нийт 1000 ам метр талбайг бичил биетнүүд амьдрах таатай орчин болгон хувиргах юм. Зөвхөн шүрэн хаднаас хамааралтай усны амьтан олон бөгөөд Тейлорын урласан хиймэл шүрэн дунд бичил биетэн, хөвд, замгаас эхлээд хавч хэлбэртэн, жижиг загас хүртэл амьдрах боломжтой.

Урлагийг байгаль хамгаалах үйлстэй хослуулсан нь Тейлорын өсөж төрсөн орчин, мэргэжил, сонирхолтой нь холбоотой гэнэ. Малайзад өссөн тэрээр Австралид олон жил аврагч шумбагчдын албанд ажиллажээ. Мөн дүрслэх урлагийн сургуульд суралцаж байхдаа далай тэнгисийн экосистемийг сонирхон судалж байж. Тэрээр хүний бүтээл байгаль орчинд бус, байгаль эх л хүний хийсэн бүтээсэнд ул мөрөө үлдээх учиртай гэж боддог.

Канкуны усан доорх музейг жилд 150 мянга орчим хүн үздэг бөгөөд нэг шумбахад далайн ёроолд хэр удаан байхаас шалтгаалж 45-65 ам.доллар төлдөг байна.

Анхны музейгээ нээснээсээ хойш Тейлор 2016 онд Испанийн эргийн ойролцоо дахин үзэсгэлэнгээ гаргаж, 2017 оны нэгдүгээр сарын 10-нд Европын анхны усан доорх музейгээ тус улсын Лансароте арлын эрэгт нээжээ. Тэрээр одоо Австралийн Их шүрэн хадны ойролцоо ээлжит музейгээ нээхээр ажиллаж байна.

1. Канкуны Усны музейн бүтээлүүд. Энэ бүхэн удахгүй усны амьтдын "гэр" болно...

Усан доорх музей undefinedУсан доорх музей undefinedУсан доорх музей undefinedУсан доорх музей undefined

 

Усан доорх музей undefined

2. Лансаротегийн музейн бүтээлүүд. Тейлор эдгээр бүтээлээ Европыг зорих цагаач, дүрвэгчдэд зориулжээ...

Усан доорх музей undefinedУсан доорх музей undefinedУсан доорх музей undefinedУсан доорх музей undefined

Усан доорх музей undefined

 

3. Жейсон ДеКаирес Тэйлор

Усан доорх музей undefined

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen