Славагийн амтат “шавьж”-ийг зооглоцгооё!
Иргэдийнхээ алтан амь, эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьж үүрэг хариуцлагыг умартах ёсгүй үйлдвэр байгууллагуудын хариуцлага хаачив? Бараг өдөр тутамд шахуу иргэдийн гомдол тасрахгүй байгаа Слава брэнд сүүлийн үед бүтээгдэхүүнээ чанаржуулах бус ард иргэдийгээ дахин дээрэлхэж хорхой шавьжаар хооллох болов. Хадгалалт, тээвэрлэлт гээд анхаарах ёстой зүйлстээ ач холбогдол өгвөл өгчихөөр цаг хугацаа өнгөрөхөд ахиж дэвжих биш араатан шавьж үржүүлсээр байх уу? Энэ удаад гурвалжин будаанаас нь шавьж гарч ирсэн бол өмнө нь цагаан будаа нь хөгцөрсөн мөн үхсэн эрвээхэй, өт зэрэг хүний сэжиг хүргэм зүйлс гарч ирж байсан билээ.
Нэвтрүүлэг булаалдаж урилгагүй нэвтэрдэг реклам сурталчилгаагаараа олны танилууд нь Слава будаа биш Славагийн амтат шавьжийг зооглоцгооё! гэж уралвал илүү үнэн, зохицол сайтай санагдав.
Эх сурвалж:Шуурхай.мн