“Хар тортогны хүүхдүүд”

“Хар тортогны хүүхдүүд”Бангладешийн гэрэл зургийн сурвалжлагч Шехзад Нуранигийн “Хар тортогны хүүхдүүд” хэмээх цувралд багтсан бүтээлээс та бүхэн харж байна. Бангладешийн нийслэл Дакка хотын ойролцоо хэрэглэсэн зай хураагуурыг дахин боловсруулдаг цэг байдаг юм байна. Энэхүү цэгт мянга мянган эмэгтэйчүүд хэрэглэж дууссан батарейг задалж дотроос нь металл гаргаж авах ажил хийнэ. Ойр хавьд цэцэрлэг сургууль байхгүй, байсан ч үнэтэй учир эхчүүд үр хүүхдээ ихэвчлэн ажил руугаа дагуулж ирдэг, аажимдаа хүүхдүүд нь бас ажилчин болж хувирдаг ажээ.

Эдгээр хүүхдүүд зай хураагуурыг задлах ажил хийснийхээ төлөө өдөрт 15-20 така/1 ам.доллар 60 така тэнцэнэ/ авдаг байна. Өөрөөр хэлбэл, 3-4 хоног ажиллаж байж 1 америк доллар олдог гэсэн үг юм. Батарейг задлах үед нүүрс болон химийн бусад элементүүд агаарт цацагддаг. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Чухам ийм учраас Шехзад нийгмийн анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьсон ажээ. Хүүхдээ тэврэн зогсож буй дээрх бүсгүй бол эдгээр мянга мянган эх, хүүхдийн зөвхөн нэг нь юм. Шехзад энэхүү бүтээлнийнхээ талаар “Тэнд бие биенээсээ ялгарахын аргагүй халтар хүүхдүүд, эмэгтэйчүүд байсан. Тэд байгаа байдалдаа огтхон ч гутарсан шинжгүй, туйлын цовоо цолгиун байцгаасан нь намайг хамгийн их гайхшруулсан юм” хэмээн өгүүлжээ.

“Хар тортогны хүүхдүүд”

“Хар тортогны хүүхдүүд”“Хар тортогны хүүхдүүд”

“Хар тортогны хүүхдүүд”

“Хар тортогны хүүхдүүд”

“Хар тортогны хүүхдүүд”

Зурагчны тухай товчхон...

“Хар тортогны хүүхдүүд”

Шехзад Нурани бол нийгмийн асуудалд илүү анхааран бүтээлээ туурвидаг нэгэн. Тэрбээр ЮНИСЕФ-ийн даалгавараар Афганистан, Ирак, Иран, Судан, Шри-Ланка, Бангладеш зэрэг 30 гаруй улсад болсон байгалийн гамшиг, хүрээлэн буй орчны сүйрлийн талаар цуврал гэрэл зургийн сурвалжлага бэлтгэн алдаршжээ. Түүний Өмнөд Азийн секс үйлдвэрлэлийн талаар бэлтгэсэн цуврал гэрэл зураг олон улсын наадамд амжилттай ороцож тэргүүн байрт шалгарч байжээ. 

 
Eagle.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen