Б, Э нарын залуусыг дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн хэрэг нь хэрэгсэхгүй болсон Амалхааны Эрдэнэбат хаана явна!

 Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн хэрэг нь хэрэгсэхгүй болсон Амалхааны Эрдэнэбат хаана явна!

Амалхааны Эрдэнэбат гэх нөхрийн талаар анхаарал татсан мэдээллүүд нэлээд байдаг. "Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч гэхээс гадна лицензийг буруу гараар оруулдаг гэх тодотголтой тэрбээр хууль хүчний байгууллагын нөхдүүдтэй нэлээд ойр болохыг нь харуулсан мэдээллүүд цөөнгүй. Бас болоогүй   их хэмжээний тамхины бизнес эрхэлдэг гэдгээрээ тодорхой хүрээлэлдээ танигдсан Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн гэх асуудал ч  байдаг. Тэр асуудлыг нь тодотгон хүргэвэл, яг л кинон дээр гардаг шиг  тэдэн рүү хэд хэдэн залуусыг явуулан зодуулж, сүрдүүлэн рекет хийлгэсэн асуудалд нь Баянгол дүүргийн цагдаагаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч, уг хэрэг прокурор дээр очоод хаагдсан болохыг эх сурвалж хэлсэн байдаг.

 Эх сурвалжийн мэдээлж буйгаар Амалхааны Эрдэнэбат нь Б, Э нартай хөрөнгө оруулагчийн хэлбэрээр хамтарч ажиллах нэрийдлээр 4 сая ам.долларын зээл авахуулж байсан юм байна. Гэвч өнгөрсөн хугацаанд тэр мөнгийг нь хувьдаа завшчихсан аж. Харин Б, Э нарын хувьд Амалхааны Эрдэнэбатад авч өгсөн зээлийн өр ширээ өөрсдөө чадах ядахаараа зохицуулж ирсэн гэж байгаа юм. Гэтэл дээрээс нь нэрмээс болж дахин 1 сая ам.доллар шаардан, рекетлэсэн учраас Амалхааны Эрдэнэбатыг цагдаагийн байгууллагад өгсөн ч, хэрэг нь прокурорын шатанд очоод л замхардаг жишиг дахин давтагдсан гэж байгаа юм.  Баянголын цагдаад анх шалгагдаж эхэлсэн рекетийн хэргийг нь хаахад Баянгол дүүргийн болоод Нийслэлийн прокурор хоёр эрхэм  идэвхийлэн ажилласны цаана  нэгэн томоохон  прокурор  зогсож байгаа гэх мэдээлэл байж ирсэн.

Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон "Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдлийнх болгож, Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70 хувийг хувьдаа авсан гэхчлэн дандаа сая сая ам.доллараар хэмжигдэх луйврын асуудлуудтай нэр холбогддог Амалхааны Эрдэнэбат өөрийн  хууль  бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль  өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсан байдаг.

Тэр дунд анхаарал татсан нэг мэдээлэл байсан нь "…Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа   санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан  болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм. Энэхүү өмгөөлөгч Т.Батзаяа нь А.Эрдэнэбатын  гадаад болон дотоодын иргэд компаниудыг залилан мэхлэх  хууль  бус үйлдлүүдийнх нь баримт бичгүүдийг хууль ёсны мэт хэлбэрт оруулан боловсруулж, холбогдох ажилтнууд албан тушаалтнуудтай хуйвалдан, мэргэжлийн ёс суртахуунаа уландаа гишгэж, өөрөө завсраас нь ашиг хонжоо олж явдаг нь бодитой зүйл билээ…”  хэмээн бичсэн байдаг.

Б.Батзаяагийн тухайд  өгүүлэхэд Олон улсад үнэлэгдсэн Монголын хуулийн фирм гэх тодотголтой "Anand & Batzaya LLC” компани нь 2003 онд байгуулагдан гадаад, дотоодын хуулийн этгээд, байгууллага, иргэдэд нарийн мэргэшлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсний дотор бизнесийн бүх төрлийн үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээг үзүүлж ирэхдээ улстөр орсон олон асуудлууд дээр ажиллажээ. Тухайлбал, МАН-ын ноёрхлын үед С.Баярын дэмжлэгтэйгээр бизнес нь цэцэглэсэн "Жаст” групптэй шууд холбогдох Хадгаламж банкны наймааны асуудал, Эрдэнэт үйлдвэр, "Улаанбаатар төмөр зам” компаниас "Жаст” группд зээлийн баталгаа гаргаж өгсөн асуудал, Олон овоотын лицензийн наймаа, МИАТ-ийг хойш нь татахаар Монголиан Эйрлайнсыг байгуулсан түүх, улсын хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон "Шивээ Овоо”-гийн уурхайн лиценз хувийн компанийн мэдэлд шилжсэн асуудал гэхчлэн анхаарал татах олон зүйл дээр "Anand & Batzaya LLC” компани хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсэн аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen