Америкчуудын үүрд алдсан архитектурын шилдэг шийдлүүд
Уран барилгын хөгжил дэвшлийг харуулсан архитектурын шилдэг шийдлүүдээсээ хагацсан америкчууд өнөө цагт л үнэ цэнийг нь ойлгож эхэлжээ. 1906 оны аймшигт газар хөдлөлтөөр ч нуран унаагүй гайхамшигт дизайн бүхий барилгуудын ихэнх нь байршлаасаа болж хөрөнгөтэй, хөрөнгөнийхөө хэрээр шуналтай бизнесмэнүүдийн олз болсон аж.
Пенсильванийн төв буудал
1910 онд Mead&White хэмээх архитектурын фирмийн МакКимийн зураг төслийг нь гаргасны дагуу баригдсан Пенсильванийн гал тэрэгний төв буудлын барилга Эртний Ромын үеийг санагдуулам сүрлэг багануудаар чимэглэгдсэн байжээ. Харамсалтай нь уран барилгын тод жишээ болсон уг газрыг 1963 онд орчин цагийн болгон өөрчилсөн нь энэ аж.
Singer барилга
Singer барилга нь дэлхийн хамгийн өндөр байшинд тооцогдож байсан нь 1908 он. Нью Йорк Таймсын уран барилга судлаач, шүүмжлэгч Кристофер Грэйн бичиж үлдээснээр 1968 онд уг барилгыг нурааснаар “Тэнгэрийн туяа” хэмээн нэрлэгдсэн Нью Йоркчуудын хайртай уран барилгаа алдаж, оронд нь Liberty Plaza хэмээх ур хийц муутай шилэн байшин сүндэрлэжээ.
Midway цэцэрлэгт хүрээлэн
Алдар нэрээ дэлхий дахинаа цуурайтуулсан Франк Ллойд Райтын бүтээлүүдийн нэгийг нураажээ гэдэгт итгэх нь хэцүү ч үнэн гэдэг. 1929 онд Чикагогийн Hyde Park-ийн шинэхэн хөрш нь яг л зургийг нь гаргасан хүнтэйгээ ижил түвэгтэй, басхүү сонирхолтой шийдэл байв. Бүрэн баригдалгүй орхигдсон цэцэрлэгт хүрээлэнг жил хүрэхгүй хугацааны дараа бульдозероор газартай тэгшилж цэлгэр уудам талбай болгон хувиргажээ.
Mark Hopkins-ийн сууц
1878 онд баригдсан, төмөр замын магнат Марк Хопкинсийн амины сууц нь оршин байх хугацаандаа сүрлэг, агуу хэмээх үгсийг эзэгнэж байлаа. Гэхдээ эзэн нь хэзээ ч дотор нь амьдарч байгаагүй нь олон аймшигтай таамгийг Сан Францискочуудад үлдээжээ. 1906 оны аймшигт газар хөдлөлтөөр бүхэлдээ галд автаж үнс нурам болсон уг сууцыг сэргээн засварлаж авалгүй байсаар балгас болгосон байдаг. Өдгөө тус сууцны суурин дээр InterContinental зочид буудал баригджээ.
Бирмингамын төмөр замын буудал
1909-1969 он хүртэл Бирмингамын төмөр замын төв буудал байсан уг газар Алабама мужийн томоохон байгуулмжын нэг байжээ. Византийн үеийн өнгө төрхийг агуулсан уг буудлын барилга байсан 7 акр газар өдгөө хов хоосон байгаа гэдэг.
The Beach Зочид буудал
Техас мужийн Галвестонд байсан The Beach зочид буудлын барилгыг харсан хэн бүхэн дуу алддаг гайхалтай, өхөөрдөм барилга байв. 1882 онд баригдсан уг зочид буудлыг зөвхөн модоор барьж улаан дэвсгэрийг нь нарийн цагаан зураасуудаар чимэглэсэн байж. Өхөөрдөм хэмээн нэрлэгдсэн уран барилгын гайхалтай шийдлийг 16 нас хүрдэг жил нь түймрийн гал үүрд залгижээ. Уг барилгы бүхэлдээ модон хийцтэй байсан учир гал сөнөөгчид галаас аварч чадаагүй гэдэг.
The Hippodrome театр
1905 онд “Ангараг дээрх янкуудын цирк” тоглолтоор нээлтээ хийсэн The Hippodrome театр нь 5300 үзэгчийн суудалтай, 1000 жүжигчин багтах тайзтай томоохон байгууламж байжээ. Асар богино хугацаанд алдар нэрд гарсан уг театрын барилгыг 1939 онд нураасан. Өнөөдөр The Hippodrome театрын суурин дээр The Hippodrome Center гэх оффисын барилга сүндэрлэж буй.
Eagle.mn