ДЭЛХИЙН ХАМГИЙН НАСТАЙ АМЬТАН ТОДОРХОЙ БОЛОВ

ДЭЛХИЙН ХАМГИЙН НАСТАЙ АМЬТАН ТОДОРХОЙ БОЛОВ

 

Судалгаа хийх үедээ геологчдын олсон органик  материал нь дэлхийн хамгийн их настай амьтнаас  ч илүү их настай амьтныг тогтоох боломж олгожээ. Юу гэвэл, “дикинсония” гэдэг нэртэй  энэ амьтан 558 сая жилийн өмнө байжээ.

 Энэ амьтны чулуужсан үлдэцээс өөхний молекул олдсон байна. Геологийн шинжлэх ухаанд тодорхой хамгийн их настай амьтнаас ч их настай дикинсония нь  558 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд амьтны ертөнцийн хамгийн эртний амьтан болж  таарч байна.

“Энэ нь том амьтан бөгөөд маш олуулаа байж, 558 жилийн өмнө буюу урьд  үзэж байснаас олон сая жилийн өмнө амьдарч байсныг өөхний молекул нь нотлон харуулж байна” гэж  Австралийн үндэсний их сургуулийн судлаачид хэлснийг “Gismeteo” сэтгүүлд бичжээ.

 

Ахлах судлаач Йохен Броксын  дурдсанаар,  дэлхийн эртний амьтад ямар байсан талаар эрдэмтэд 75 жилийн туршид нэгдмэл бодолд хүрч чадахгүй байсан бөгөөд харин одоо маргаан эцэс болж, зууван дугуй хэлбэртэй тэгш хэмт  энэ амьтан метр хагас урт болж,  нийт биедээ хавирга хэлбэрийн хөндлөн товгортой байжээ.Харин амьтны үлдэцээс олдсон холестериныг эрдэмтэд амьтны амьдралын “нэрийн тэмдэг” хэмээн  тодорхойлж байна.

 

С.Инда

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen