Ц.ЦОГЗОЛМАА: БИ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙГЭЭГҮЙ

Ц.ЦОГЗОЛМАА: БИ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙГЭЭГҮЙ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэлээ.

Тэрбээр "Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016, 2017, 2018 онуудад яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагч болох шалгалтыг нь авч ажилд оруулах зөвлөмж өгсөн. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч нар ойрын хугацаанд шалгалтанд орж, тэнцсэн нь ажлаа хийж, тэнцээгүй нь чөлөөлөгдөх юм. Түүнээс биш хууль бус томилгоо хийсэн гэдэг нь худлаа" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen