Япон жуулчин Томоюки Сугимотог суллалаа гэж мэдэгджээ

Япон жуулчин Томоюки Сугимотог суллалаа гэж мэдэгджээ

 

Япон жуулчин Томоюки Сугимотог хүмүүнлэгийн зарчмын дагуу суллаж байна гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Томоюки Сугимотог энэ сарын эхээр Умард Солонгос баривчилсан гэсэн мэдээлэл байгаагаас өөр нарийн мэдээлэл байхгүй байна.

Умард Солонгос энэ талаар мэдээлэл хийхдээ, Томоюки Сугимото хууль зөрчсөн гэснээс өөр нарийн мэдээлэл өгөөгүй байна. Харин Японы хэвлэлд, Томоюки Сугимото Умард Солонгосын цэргийн байгууламжийн зургийг авсан байж болзошгүй юм гэж мэдээлжээ.

Умард Солонгос нь улс оронд нь жуулчилж буй иргэдийг нягт хянадаг бөгөөд зөрчил гаргасан жуулчдыг баривчилж, тэднийг хэлэлцээр хийх хэрэгсэл болгон ашигладаг билээ.

Үүний тод жишээ бол АНУ-ын оюутан Отто Вармбиер юм. Тэрбээр зочид буудлын тэмдгийг хулгайлсан хэргээр Умард Солонгост хоригдож байгаад суллагдан, эх орондоо ирсэн боловч хүнд өвчин туссаны улмаас хэд хоногийн дараа нас барсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen