Бусад улсад гаалийн татвар ногдуулах болсон АНУ яагаад Монголд саймшрав

Бусад улсад гаалийн татвар ногдуулах болсон АНУ яагаад Монголд саймшрав-АНУ Монголын ноолуурыг гэнэт сонирхох болов-

АНУ-ын Конгресст Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг цуцлах асуудал яригдаж байна. Тухайлбал, Монгол Улсын тодорхой төрлийн барааг гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын конгресст энэ сарын 18-нд оруулж иржээ.

Уг хуулийн төслийг санаачлагч нь Бүгд найрамдах намын гишүүн Тед Йохо гэнэ. Түүний санаачилснаар Монгол Улсаас АНУ-д импортлох бөс даавуун бүтээгдэхүүний түүхий эд, тэр дундаа ховор төрлийн, үнэтэй ноолуурт гаалийн татварыг цуцлах хэрэгтэй гэнэ. Уг нь тус улс ийм төрлийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг.

Хуулийн төслийг санаачлагчдын харж байгаагаар ийм шийдвэр гаргаснаар эдийн засгийн хувьд төдийгүй гадаад улс төрийн хувьд ч ашигтай гэнэ. Тухайлбал, гаалийн татварыг цуцалснаар Монгол Улсыг Хятадаас хамааралтай байдлыг бууруулж, энэ улсыг “газар нутаг, хүн амын тоогоороо илт давуу” хөршүүдийнх нь асар их нөлөөнөөс хамгаалж чадах аж. Өөрөөр хэлбэл, Хятад, Оросоос хамгаалж, ардчилал, тусгаар тогтнолоо хадгалж үлдэхэд нь тус болно гэж үзжээ.

Монгол Улс боловсруулаагүй ноолуураа ихэвчлэн Хятад руу гаргадаг бөгөөд тус улс боловсруулж, АНУ-д худалдаалдаг аж. Бүгд найрамдах намын гишүүн Тед Йохогийн хэлж буйгаар гуравхан сая хүн амтай Монгол Улс, АНУ-ын хооронд гадаад худалдааны эргэлт тун бага хувийг эзэлдэг ч гаалийн татвараас чөлөөлөх нь эдийн засгийг нь эрүүлжүүлэхэд тус болно гэж үзжээ.

Ийнхүү Орос, Хятадын эдийн засаг, улс төрийн эртний түнш Монгол Улсыг Барууныхан ихэд сонирхож эхэллээ. Гэвч энэ сонирхлоос болж хоёр хөршөөс хавчих, шахах үзэгдэл гарах үгүйг цаашдын хувь заяа харуулах биз ээ.

Монгол ноолуур зурган илэрцүүд

Холбоотой Зураг

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12048

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen