ДАЛД БИЗНЕС БУЮУ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА

ДАЛД БИЗНЕС БУЮУ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА

Өнөөдрийн байдлаар Ашигт Малтмал Газрын Тосны Газрын сайтад мэдээлснээр 3708 лиценз өгөгдсөний 1959 нь ашиглалтын, 1749 нь хайгуулын лиценз байна. 
Алтны 555, газрын тосны 26, нүүрсний 309, барилгын материалын 611, мөн анар, агальметолит, базальт, бал чулуу, батум, болор, боржин, гөлтгөнө, гялтгануур, гянтболд, давс, жонш, зэс, молибден, цайр, лантан, цери, литий, манган, вольфрам, мөнгө, хар, цагаан тугалга, мөсөн шүү, өнгөт металл, перлит, полиметалл, төмөр, уран, фосфорит, ховор металл, холимог металл, хүдэр, хүхэр, цахиур, цеолит, элс шавар гэх мэтчилэн ашигт малтмалын НИЙТ 3708 ЛИЦЕНЗ БАЙНА. 
ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?????
Эх орны минь хэвлийг 3708 газраас нь ухаж сэндийчэн шархлуулж ёолуулан оргилуулж хамаг судас шөрмөсийг нь таслан хомхой сувдаг сэтгэлтэнгүүд хайр найргүй тасчин онгичиж байна. ЭНЭ ЧИНЬ БИДНИЙ ЭХ ОРОН, БИДНИЙ ДЭЛХИЙ, БИД БҮГДЭД НЬ ӨГСӨН ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ БЭЛЭГ. 
Тэгвэл танд, надад, та бидэнд өв дээдсийн хүлээлгэж өгсөн өв их эрдэнэс баялгийг минь ГАДНА ДОТНЫ НИЙЛСЭН ХЭДХЭН ДЭЭРЭМЧИД ХУВААЖ ИДЭЖ БАЙНА. ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛУУ??? 
1. Лиценз эзэмшигч компаниуд дотор Алтан Дорнод Монгол компани алт ашиглалтын 16, хайгуулын 20лиценз эзэмшиж толгой цохидог бол Гацуурт компани 17н ашиглалтын лиценз, Монголросцветмет /төрийн өмчит/ алтны 8, гянтболдын 1, зэсийн 1, мөнгөний 2, төмрийн 1, холимог металлын 2, хүдрийн 1, хайгуулын 3, Гобикоүлэнд энержи нүүрс ашиглалтын 10, жоншны 1, хайгуулын 3лиценз эзэмшдэг гэхчилэн энэ 3700лиценз хэдхэн хүний нэр зүсээ өөрчилсөн хэдхэн компаны нэрэн дээр байж зөвхөн тэдэнд ашгаа өгч байна. 
10,20, 30н ЛИЦЕНЗ ЭЗЭМШИЖ БАЙГАА КОМПАНИУДЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ???
ЧАДАЖ БАЙГАА НЬ ЧАД ЧАДАХГҮЙ БОЛ ХОХЬ ГЭДЭГ ЗАРЧИМ УУ ЭНЭ????
ЧАДАЖ БОЛНОО ХАРИН ЭХ НУТАГ ЧИНЬ ҮЙРЧ ЭМТЭРЧ ИДЭГДЭЖ ДУУСАХАД, УУХ УС ЧИНЬ ОЛДОХГҮЙ БОЛОХ ЦАГТ ТА ЧАДСААР Л БАЙХ УУ?????
УУЛ УУРХАЙ ХӨГЖСӨН СҮҮЛИЙН 20Н ЖИЛД МОНГОЛ ОРОН ХЭР ИХ ХӨГЖИВ? 
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭР ИХ ӨГӨӨЖ ХҮРТЭВ???
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ХАА БАЙНА???
УУРХАЙ УХУУЛСАН НУТАГ ОРОН ХӨГЖСӨН ҮҮ? СӨНӨСӨН ҮҮ? 
Эдгээр асуултыг бид одоо асуух цаг болсон, ярих цаг болсон, хэлэх цаг болсон. Одоо дуугүй дүлий дүмбэ шиг сууж нутаг орноо шовоон овоо болгуулдаг цаг дууссан гэж бодож байна. 
2. Мөн лиценз нэртэй алга дарам цаасаар баталгаажуулсан газрын наймаа, хээл хахууль газар авч энэ асуудал замбараагаа алдсан. Эрх мэдэл бүхий төрийнхөн, засгийнхан ЛИЦЕНЗ нэрээр газар эзэмшиж эзэмшсэн газруудаа гадныханд ялангуяа Хятадуудад арилждаг. Арилжиж зарсаныг нь мэдсээр хэрнээ бэлэглэлийн гэрээ нэрээр шилжүүлдэг сайхан уламжлал тогтсон. Нэг лиценз ашиглалт болох 12 жилийн хугацаанд хэд хэд компани дамжих тохиолдол ч байна. 
Энэ мэт лиценз нэртэй цаасыг төр засаг олгож болсон юм чинь хураан авч болох талтай ч тэд өөрсдийн оролцоотой бизнесийг таслан зогсоохгүй. Төр лицензийн далд бизнест хариуцлага тооцохгүй дуугүй суугаад байгаа нь үүнд ямар нэгэн хэлбэрээр холбоотой болсны илэрхийлэл гэж бодож байна. Монгол улсын газар нутаг байгалийн баялаг бол ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэсэн ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ХААЧСАН БЭ???
Ардчилалын буянгаар бид хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гэхчилэн олон зүйлийг олж авсан ч эргүүлээд бид түүнээс ИЛҮҮ ЭРХЭМ ҮНЭТЭЙ ЭХ ОРНОО алдаж байна.

МОНГОЛ УЛС ДАЯАР ӨГӨГДСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙН ТАЛААР ТУХАЙН СУМ ОРОН НУТАГ, ИРГЭДИЙН ХУРАЛ, ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ АВААГҮЙ БҮХ ХАЙГУУЛЫН БОЛООД АШИГЛАЛТЫН БҮХ ЛИЦЕНЗИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗРААС ШААРДАХЫГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ БОЛОН АРД ИРГЭДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

 

Т.Насанжаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen