Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Э.Галбадрал томилогдлоо

 
Монголын ураны асуудлыг хариуцан ажиллаж байсан "Мон атом” компанийн захирал Э.Галбадрал энэ сараас 

уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.

Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр хуралдсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний советын хурлаас энэ албан тушаалд томилох шийдвэр гаргажээ.

Мэдээж, ийм шийдвэр гаргахад Э.Галбадралын уул уурхайн чиглэлээр, ураны асуудал эрхэлсэн төрийн компанийг удирдаж байсан туршлага, боловсрол нөлөөлсөн байж таарна.

Тэрээр БХИС-д санхүүгийн удирдлага, Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцсан, Бизнесийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр. Мөн мэргэжлээрээ АНУ-ын Виржиниягийн Их сургуульд ахисан түвшний сургалтанд сурч төгссөн.

Түүнийг анх Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Мон атом” төрийн өмчит компанийн захирлаар томилж өөрийн хүнээ дэмжиж байсан.

Э.Галбадрал нь Ардчилсан намын хотын фракцынх гэгддэг, нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргын сонгуульт ажилтай, төрд ажиллаж, туршлага хуримтлуулж бэлтгэгдсэн менежер юм.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen