М.Энхболдын талаарх Ц.Нямдоржийн хоёр нүүр

М.Энхболдын талаарх Ц.Нямдоржийн хоёр нүүр

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хатуухан үгтэй, ширүүхэн хэлчихдэг, яг голыг нь олоод тас хийтэл буулгадаг нэгэн хэмээн нийгмийн нэг хэсэг ярьдаг. Харин үлдсэн хэсэг нь түүнийг цагийг нь тааруулж гоё юм ярьдаг "шүгэлдэгч" хэмээн үзэх нь ч бий.

Тэрээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Н.Энхбаяр хүний хэлсэн үгний бүгдийг нь биш юмаа гэхэд талыг нь авдаг. Харин М.Энхболд сонсож, сонсож байгаад аваачгүй, өгөөчгүй гаргадаг их сонин хүн. Гайхаад байдаг юм" юм хэмээн ярьжээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Би олон ахмад хүмүүсээс "Энэ М.Энхболд гэдэг хүний ноён нурууны цаана яг юу байна вэ?" гэж асууж үзсэн. Тэд надад хоёр юм хэлсэн. Нэг нь наадах чинь нутгийн гаралтай юм. н.Самбуу дарга гэж төрийн том зүтгэлтэн байсан. Тэр хүний хандлага наад хүнд чинь яаваад байдаг юм гэсэн. Хараад байхад Ю.Цэдэнбал дарга улс төрийн хүнд шийдвэр гаргах бүртээ н.Самбуу даргаас асуудаг байж ярьдаг юм. Хоёрдугаарт М.Энхболд даргын аав маш тэвчээртэй хүн байсан. Тиймээс эцгийн удам бий гэж надад хүн хэлсэн.

Төгссөн сургуулийнх нь боловсрол байна. Амьдралаараа олж авсан боловсрол байна.  Яг энэ цаг үед М.Энхболдын ноён нуруу хэрэг болох болов уу л гэж бодогдох юм байна шүү дээ" гэжээ.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10585

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen