13 настай охинд зориулан хөшөө босгож байна
13 настай охиныг нас барсны дараа энэ тухай бүгдэд байнга сануулж байх зорилгоор хүчирхийллийн эсрэг монгол охины хөшөөг урлажээ. Өмнөд Солонгост ч мөн ийм солонгос охины хөшөө байдаг бөгөөд хүн болгон хайрлаж халамжилж арчилдаг аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоо уг хөшөөний цутгалтын ажил дутуу байгаа гэнэ.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Шүүгдэгч нар хохирогч охинд архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчирхийлэл үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримтыг тогтоосон билээ.