15 настай хүүгийн гайхамшигт бүтээлүүд
Сербийн зураач Душан Кртолика 15 настай ч бие даасан 6 үзэсгэлэнгээ гаргажээ. Душан зургийнхаа санааг байгалиас авдаг. Түүний зурсан ан амьтдын зураг анатомийн зөв бүтэцтэй байдаг нь гайхалтай юм.
Хүү хамгийн анх юу зурснаа санадаггүй гэжээ. Гэвч эцэг эх нь түүнийг анх халим зурж байсан гэдэг.
Душан хэлэхдээ "Зурах үргэлж миний хувьд тоглоом байсан. Би амьтдыг эхлээд толгойдоо зурдаг , тиймдээ ч бодит дүрийг нь харах шаардлага байдаггүй" гэсэн юм.
Тэр өдөрт хоёроос илүү цаг урландаа суудаг ажээ.