ХАМГИЙН ТЭНЭГ ДАЙН
Тоглоом нь шоглоомоор солигдсоныг мэдэрсэн Сальвадор улс ч мөчөөгөө өгөлгүй уртаашаа гуравхан ширхэг байдаг бөмбөгдөгч онгоцуудаа хөөргөн Гондурасын нийслэлд хорин ширхэг бөмбөг хаяж,9 мянган хүнтэй армиа давшилтанд оруулжээ.Гондурасын тал ч түрэмгийлэгчдийн эсрэг бүх хүчээ дайчлан байлдаж,хүч ойролцоо хоёр буурай улс тус тусдаа маш их хохирол амсчээ.Хоёр тал энэ санаандгүй дайнд бүх төсвөө шавхан байлдсаар туйлдсан тул 100 дахь хоног дээрээ найрамдлын гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болсноор дайн төгссөн байдаг.Уг дайнаар дөрвөн мянга гаруй хүний амь үрэгдэж,хоёр талын бүх танк,нисэх онгоц нь жагсаалаас гарчээ.Аймшигтай тэнэглэл гэж үүнийг л хэлэх байх.Энэ хийрхүү улсуудад цөмийн зэвсэг байгаагүй нь яамай.Спортын уралдаан тэмцээнүүдээс хөл бөмбөгийн спорт хамгийн их өрсөлдөөн,үзэн ядалт,үймээн самууныг дагуулж байдаг.Аль нэг улсын хөгжил дэвшил,иргэдийх нь ухамсар үүнд үл хамаарна.Америк,их Британи,Германд болсон тэмцээнүүд цус урсгасан үймээн самуунаар дуусах нь элбэг.Ер нь хөл бөмбөгийн улаан фанатууд ихэвчлэн архи согтууруулах ундаанд дуртай,хагас сэтгэцийн өвчтөнгүүд болох нь олонтаа байдаг.