Хөл бөмбөгийн ДАШТ 1994
1994 оны хөл бөмбөгийн ДАШТ АНУ-ын 9 хотын 9 цэнгэлдэх хүрээлэнд 1994 оны 6-р сарын 17-ноос 7-р сарын 17-ны өдрүүдэд зохиогдсон билээ.
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөх ДАШТ-тэй адил системээр зохиогдсон ба хэсгийн тоглолтод ялсан багт 3 оноо өгч эхэлснээрээ онцлогтой байсан билээ.
Аваргын төлөөх тоглолтод Бразили, Италийн багууд учраа таарч үндсэн цагийн дараах 11 метрийн цохилтын дүнгээр Бразилийн шигшээ баг 3:2-ын харьцаатайгаар ялалт байгуулж 4 дахь удаагаа аваргын цомыг гардан авсан юм.
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT 1954 ДАШТ1958 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1998
Тус ДАШТ-нийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
Шведийн баг шуугиан тарьж 1958 оноос хойш үзүүлээгүй байсан амжилтаа үзүүлж 3-р байр эзэлсэн бол, Болгарийн баг шөвгийн 8-д дэлхийн аварга Германы багийг мулталж 4-р байрт шалгарсан.
1994 оны хөл бөмбөгийн ДАШТ 24 баг оролцсон сүүлийн ДАШТ болсон.
Тоглолтууд болсон цэнгэлдэх хүрээлэнгүүд 91000 хүртэл үзэгчдийн багтаамжтай байсан ба нэг тоглолтыг дунджаар 69000 хүн үзэж нийтдээ 3,6 сая үзэгч ирж байсан нь одоог хүртэл эвдэгдээгүй үзүүлэлт юм.
Аваргын цом гардсан Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-ний өмнөхөн Сан-Марино гийн Гран-Пригийн үеэр харамсалтайгаар осолдсон Формулы-1-ийн Бразили нисгэгч Айртон Сеннагийн дурсгалд зориулсан асар том зурагт хуудсыг талбай дээр дэлгэж байсан.
ОХУ-Камеруны хэсгийн тоглолтод ОХУ-ын хөл бөмбөгчин Олег Саленко 5 гоол хийсэн бол Камеруны хөл бөмбөгчин Роже Милла 42 настайдаа гоол хийсэн нь түүхэнд бичигдэж үлджээ.
Аргентины домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн сэргээшийн шинжилгээнд эфедрин илэрсэн тул ДАШТ-нд оролцохыг нь хориглосон.
Мексик, Болгарын шөвгийн 8-ын тоглолтын үеэр хугарсан хаалгыг солих ажиллагаанд 30 минут зарцуулж байсан.
ДАШТ-ний тоглолтод санамсаргүй байдлаар өөрийнхөө хаалганд гоол оруулсан Колумбийн хөл бөмбөгчин Андрес Эскобарыг 1994 оны 7-р сарын 2-ны өдөр нутагтаа очоод байхад нь үл бүтэх этгээд 12 удаа буудаж амийг нь хөнөөсөн.
·1994 ОНЫ ДАШТ-НИЙ БЭЛЭГ ТЭМДЭГ НЬ WALT DISNEY КОМПАНИЙН БОДОЖ ОЛСОН СТРАЙКЕР ХЭМЭЭХ НОХОЙН ДҮРС БАЙЛАА.
Энэ удаагийн ДАШТ-ний мэргэн буучаар ОХУ-ын хөл бөмбөгчин Олег Саленко, Болгарын хөл бөмбөгчин Христо Стоичков нар тус бүр 6 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ.
С.Баярсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг