Зэвсэгт хүчний ангиудын ерөнхий санхүүч нар их хэмжээний мөнгө завшсан гэв үү
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга А.Сувданчимэг, 065 дугаар ангийн мөн албаны дарга Т.Байгалмаа зэрэг хүмүүс их хэмжээний мөнгө завшсан байж болзүшгүй гэнэ. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх ангиудын Санхүүгийн албаны дарга нар нь хамгийн багадаа тус бүр нь 300 гаруй сая төгрөг ямар нэг байдлаар шамшигдуулсан хэрэгт холбогджээ.
Шатахууны зардлынх нь мөнгөнөөс завших, цалингийн сангийн мөнгийг нэмэгдүүлж авах гэх зэрэг арга хэрэглэж байсан сурагтай. Чухам хэдий хэмжээний хөрөнгө завшсаныг нарийвчлан тогтоогоогүй, энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн албаны дарга нарыг чөлөөлснөөс гадна ангиудын захирагч нарыг өөрчлөхөөр болсон гэх мэдээлэлэ нэмж өглөө. Өөр нэг эхсурвалж "Ангийн захирагч нэгдүгээр гарын үсэг зурсны даргаа Санхүүгийн албаны дарга тэнд бичигдсэн мөнгөн дүнгий н оронг засаж завшдаг байсан бололттой. 065 дугаар ангийн Санхүүгийн албаны даргын хууль бус үйлдэл нэлээд олон жилийн өмнөө яригдсан ч хариулцлага тооцдоггүй байсан нь "олон хаван нэгэндээ гэдгийн үлгэр” боллоо гэсэн юм.
Updown.mn