“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он
1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Атлантын далайн хойд хэсэгт живсэн "Титаник” хөлөг онгоцны гуравдугаар ангиллын өрөөний суух тасалбарын зураг таны өмнө байна.
Гуравдугаар ангиллын жирийн өрөөний зорчигчид бусад зорчигчийн хамт явж, нийтийн тамхи татах өрөөтэй байжээ.84 өрөө л хоёр ортой, харин бусад нь 4-өөс 6 хүн явах хоёр давхар ортой, нэг угаалтуур, жижигхэн хувцасны өлгүүртэй байсан байна. Зургаан хүний өрөөнд олон ам бүлтэй айлынхан юмуу нэг хүйсийн хүмүүс явж байжээ.
Гуравдугаар ангиллын өрөөний нэг мянга гаруй зорчигч усыг автоматаар татдаг нийтийн 00-д ордог байсан бөгөөд харин нэг болон хоёрдугаар ангиллын өрөөнүүдэд ийм автомат татуурга байдаггүй байжээ.Юу гэвэл гуравдугаар ангиллын өрөөний зорчигчид ерөөс усаа татахаа мэддэггүй, тэднээс олон хүн суултуур гэдгийг анх удаа харж байжээ.Гэтэл ийм олон хүний дунд ердөө хоёр ванн, тодруулвал нэг нь эмэгтэйчүүдийнх, хоёр дахь нь эрчүүдийнх байжээ.Гуравдугаар ангиллын хоолны цэс нь тэр үеийн бусад хөлөг онгоцны хоёрдугаар ангиллын өрөөний зорчигчдынхтай адил байсан байна.Энд шинэ жимс жимсгэнэ, ногоо, шөлтэй хоол, салат, халуун зууш зэргийг өгдөг байжээ. Ер нь бүх хоол нь маш чанартай, заримыг нь хүмүүс амьдралдаа анх удаа идэж байсан байна. Буфетэнд нь кофе, цай, сүү, халуун, хүйтэн ус бүхэл өдөржингөө байдаг байжээ.
С.Инда
Bataar.mn