Сталины амьдралын тухай 15 сонирхолтой баримт
Сталины тухай нийтээр мэдэх төсөөллийг түүний амьдралын олон сонирхолтой баримт нотлодог ч, бусад баримт ньтүүнийгөөр талаас нь нээн харуулж байдаг. Одоо бид түүнийг өвөрмөц хүн болохыг харуулсан 15 бодит баримтыг танилцуулж байна.
1.Төрсөн өдрөө сольжээ. Сурч байх үед нь Сталины нэг курсийн оюутан зурхайгий нь гаргаж, түүнийг хэзээ ч аугаа удирдагч болохгүй хэмээн зуржээ. Иосиф Виссарианович үүнээс болоод арванхоёрдугаар сарын 18-нд төрснөө21 болгож өөрчилсөн байна.
2. Сталин номонд дуртай боловсролтой хүн байжээ. Өнөөгийн хэмжүүрээр тэрбүр гучин хоёр насандаа философийн ухааныдокторын зэрэг авч чадах байсан байна. Ном унших сонирхол нь үүнд багагүй тус болж,өдөр бүр гурван зуу орчим хуудас уншиж байжээ.Сталины хувийн номын санд хэдэн арван мянган ном байсан гэж ярьцгаадаг.
3. Сталин дуу хөгжмийн хорхойтон байжээ.Түүнийг нас барахад хувийн цуглуулгад ньгурван мянга гаруй пянз байсан бөгөөд энэ нь Владимир Ленин зэрэг хүмүүсийн хэлсэн үг, Сталины өөрийнх нь хэлсэн үг байснаас гадна,дуу, хөгжмийн бичлэгүүд байжээ.Үүний доторсимфони, дуурь, бүжгийн хөгжим, түүнчилэн янз бүрийн орны төрийн дуулал байдаг байсан байна.
4.Тэр физиологийн заримнэг онцлогтой.Зүүн хөл нь хоёр илүү хуруутай, гэмтлийн улмаас солгой гарын хэлбэр нь өөрчлөгдсөн, намхан нуруутай (160 см)хүн байж.
5. Залуудаа Сталин давилуун санаа бодолгүй, өөртөө шүүмжлэлтэй ханддаг байсан байна.Зөвлөлт засгийн хамгийн дээд албан тушаалд ажилласан эхний арван жилд тэр огцроххүсэлтэй байгаа тухай өргөдөлгурван удаагаргажбайсан нь үүнийг харуулж байна.
6. Тэрмаш хямагч, даруухан хувцасладаг хүн байжээ.Иосиф Виссарионовичид илүү зүйл огт байхгүй байж,түүнийг цэргийн дүрэмт хувцастай явдаг байсныг бүгд мэднэ. Тэр заримдаа өөрийн эд зүйлсийг бүр элэгдтэл нь хэрэглэдэг байжээ.
7. Улс оронд архидан согтуурахтай тэмцэх эрс арга хэрэглэж байгаагүй. Сталинспорт болонхүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой төрлүүдийг заримдаа албадлагаар хөгжүүлэхийг илүүд үзэж,хүмүүс чцэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын талбайдочиж, клуббайгуулж байжээ.Гэвчөнөөдөр энэ "албадлагыг”коммунист төрийнүзэл санаанаас холхөндий янз бүрийн орны байгууллагууд ч амжилттай хэрэглэдэг юм.
8. Заримдаа согтууруулах ундаахэрэглэж,ингэхдээ дарс болон коньякийг илүүд үздэг байжээ. Хамгийн түрүүнд гүржийн "Цинадели”, "Тельяни” сортын дарс, коньяк байсан нь мэдээж,Гэвч хамгаалалтын хүмүүсийн хэлснээр, Сталиныгнам, засгийндээд албан тушаалд ажилласан хорин гурван жилийн хугацаанд түүнийг халамцуухан явахыг хоёрхон удаа лхарцгаажээ.
9. Сталин өөрийн ард түмнийг жинхэнэ шүтэн бишрэгч, үндэсний асуудлыг сайн мэддэг хүн байж. Жолоодогчийннэг үеийн хүмүүсийн1941-1945 оны дайны тухай сонирхолтой баримтуудыг эргэн санахад, ерөнхий дээд командлагчцэргийн зарим анги нэгтгэлийг эмхлэн байгуулах үед үндэсний онцлогийгхаргалзан үздэгбайсан нь цөөнгүй харагддаг.
10. Хувийн оройн зайг үнэлдэг байж.Өөрийнхувийн өргөөндөө Иосиф Виссарианович хувийн өлгүүртэй байсан бөгөөд олон зочин гийчинтэй байсан үед ч хэн ч түүний өлгүүрт хувцас ааөлгөхийг зүрхлэдэггүй байсан тухай ярьцгаадаг.
11. Сталинцэнэгтэй гар буугбайнга гарын дор байлгадаг байжээ.ЗСБНХУ-ын удирдагчийн нөгөөх сэжиглэмтхий зан үүгээр илэрч байсан бөгөөдтүүний хувцасанд буу хийдэг нууц халаас байснаас гадна,ажлын өрөөнийхөө ширээн дээрх хайрцагандгар буугаа хийдэг байсан байна.
12. Өөрийн шаахайг өмсөх дуртай.Иосиф Сталин өөрийн шаахайг байнга авч явдаг байсан бөгөөд нэг удаабужигнаанаас болоод Сталин дуртай шаахайгаа Сочид орхиж,түүнийг нь тусгай нисэх онгоцоор авчируулж байсан тохиолдолчгарч байсан гэдэг.
13. Тусгай сандал дээр суун, шүршүүрт л ордог байжээ. Сталины усанд ордог байсан ванны өрөө өнөөдрийг хүртэл хуучин янзаараа байдагнь сонин.
14. Сталин Израиль улсыг хөгжихөд нь туслаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны тухай сонирхолтой баримтуудыг эхлээд судлах хэрэгтэй,тэгвэл еврейн улс байгуулагдсан ньганцхан Англи, АНУ-ын гавъяа гэх нь эргэлзээтэй болж ирнэ.Иосиф Виссариановичийг нас барах үед Зөвлөлт Холбоот Улс, Израиль хоёр дипломат харилцаагаа таслаад байсан ч,түүнийгнас барсан өдрийг еврейчүүдийн оронд үндэсний гашуудлын өдөр гэж ззарлажээ.
15. Радикулит өвчнөө эмчлэхийн тулд ардын арга хэрэглэдэг байсан байна. Сталин нурууныхаа өвчнийг хөдлөхөөр, пийшин дээр гарч,өргөн банзан дээр хэвтэн нурууга ардын аргаар халаадаг байжээ.
С.Инда
Bataar.mn