60-аад онд Английн хатан хааныг алмайруулсан Жаатай монгол эр

60-аад онд Английн хатан хааныг алмайруулсан Жаатай монгол эр

 

Их Британи бол Монгол улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон "хөрөнгөт” гүрэн билээ (уг нь улс бүхэн л хөрөнгөтэй, капиталтай байдаг л даа). Энэ бол тухайн үедээ маш их өндөр ач холбогдолтой байв.

Тухайн үед капиталист, социалист орнууд Хятадад нөлөөгөө тогтоох гэж булаалдаж байлаа. Олон орон хууль бус аргаар төрийн эрхийг авсан Маогийн засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй, БНХУ буюу Тайвань дахь Чан Кай Шигийн засаглалтай албан ёсны харилцаатай байв. Чан Кай Ши БНХАУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байхыг харилцаатай улсуудаасаа шаарддаг байж. Үүнээс болж БНМАУ 1961 онд, БНХАУ 1976 онд НҮБ-д элсэж байсан байна.

Дайсагнагч этгээдүүд БНМАУ-ыг зөвхөн социалист гэгдэх тоглоомын улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн шоглоомын улс хэмээн элэг доог хийдэг байжээ. Гэтэл Англи улс анх эрүүл саруул ухаанаар БНМАУ-тай бүр ЭСЯ-ны хэмжээнд дипломат харилцаа тогтоосон билээ.

Тэгэхэд БНМАУ-ын элч төлөөлөгчөөр ахмад дипломатч Д.Балжинням гуай анх очсон байна. Англид бол Хатан хаанд нь жуух бичгээ өргөн барьдаг номтой байж. Одоо бол манай дипломатчид дээл, янз бүрийн хувцас өмсөөд Хатан хаан дээр ордог болж. Харин дипломатч маань тэр үед Хатан хааны ордонд Британийн болон Өрнөдийн ихэс дээдэс яаж хувцасладаг байна, тэгж л хувцаслаж орох нь зөв гэж шийджээ. Хар бага насандаа хурга, тугал хариулж явсан Балжинням дипломатчид нүцгэн бие дээрээ өмсдөг цээживч, хараацайн сүүл мэт ар хормойтой фрак, хувин сав мэт доёгор том цилиндр малгай, цагаан бээлий сэлт нь ижил дасал болсон зүйл байсангүй. Гэвч эх орныхоо нэр нүүрийг бодож, тэр хувцсыг өмсөж зүүхээр дипломат эрдэм номоо сэргээн санаж, зохих сургуулийг хийжээ.

Ингээд манай дипломатч Букингемийн ордонд ирэхэд Английн ихэс дээдэс "Чингисийн үеийн зэрлэгүүд ирэх биз” хэмээн үл тоож байсан ч, түүнийг харан "Wow!” хэмээн дуу алдан, намба алдсан байдаг. Залуу, үзэсгэлэнт Хатан хаан жаахан жийрхэнгүй хүлээж байснаа, соёлт ертөнцийн ёс жаягийг нэгд нэгэнгүй бүрнээ мэдэх боловсон жентльменийг хараад айдас бишүүрхэл нь арилан, биеэ барилгүй найрсгаар ярилцжээ. Балжинням дипломат ч Кембриж, Оксфордын эрхэмсэг, язгууртанлиг аялгаар яриагаа урсгаж өгөхөд бүр ч биширсэн гэдэг. Ихэс дээдсүүд нь "Та лав олон үе дамжсан, Чингисийн удам язгууртан хан ван буй за. Манай Лондоны элитүүдийн Итон сургууль төгссөн үү?” гэхчлэн лавлаад, түүнийг малчны хүү болохыг, мөн Британид анх хөл тавьж байгааг сонсоод чихэндээ ч итгээгүй аж.

Харин одоо бол дарга дорго нарын хамсаатнууд, намд морь нохой мэт зүтгэсэн далдай долдой нар, буруудсан албан тушаалтныг илгээгээд байдаг болж дээ.

"Байлдан дагуулагч” сониноос

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen