Иран цөмийн зэвсэгтэй байхыг АНУ зөвшөөрөхгүй
Синьхуа агентлагийн мэдээ: Иран цөмийн зэвсэгтэй байхыг АНУ яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенси 28-нд хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр Нью-Йоркт, Израйлиас НҮБ-д суугаа дипломат албан тушаалтнуудад хандан хэлсэн үгэндээ: Трампын засгийн газар парламенттай нягт хамтран ажиллаж хуулийн төсөл боловсруулан, Ираны цөмийн хэлэлцээрийн дутагдалтай талыг нөхөж байна гэжээ.
Пенси: Трампын засгийн газар Израйлийг дэмжих байр сууриа баримтлах бөгөөд Трампын хувьд Израйль дахь АНУ-ын элчин сайдын яамаа хэзээ, ямар арга замаар Тел-Авиваас Иерусалим руу нүүлгэхийг бодолцож байна гэжээ. Мөн Ойрх Дорнодын энх тайвныг Трамп дэмжих боловч Израйлийн аюулгүй байдлаар золиос болгохгүй хэмээн онцолжээ.
ХОУР