Японы дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн бүсгүйчүүдийн үнэн төрх

Японы дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн бүсгүйчүүдийн үнэн төрхДэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн "алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудал өнөөг хүртэл хурцадмал хэвээр байна. Тэд Японы цэргүүдийн бусармаг үйлдлийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж удаа дараа тэмцэл өрнүүлж байсан. Тус эмэгтэйчүүдийн талаарх баримтуудыг хүргэж байна.

Дэлхийн II дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колончилж, Хятадын Нанжин хотыг эрхшээлдээ оруулсан үе байв. Энэ үед цэргүүдийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоор Ази тэр дундаа Солонгос, Хятад, Филипин зэрэг орноос 200-400 мянган эмэгтэйчүүдийг "өндөр цалинтай сувилагчийн” ажилд оруулна гэж хүчээр хулгайлсан байдаг. Олон эх сурвалжуудын мэдээллээр бэлгийн боолчлолд өртсөн хохирогч нарыг тухайн үед "алжаал тайлах бүсгүйчүүд” гэж нэрийддэг байв.

1932 онд Ясудзи Окамура Генералийн санаачилснаар алжаал тайлах төв буюу эмсийн хүрээлэнг Хятадын Шанхай хотод нээсэн байдаг. Ингэхдээ цэргүүдэд цаг харгалзахгүй үйлчлэхийг тушааж түүхэн дэх аймшигт харгислалыг эхлүүлсэн. Эмсийн хүрээлэнд хоригдсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь 18-наас доош насны охид байсан бөгөөд уг эмсийн хүрээлэнд япон цэргүүд хүссэнээ хийж эмэгтэйчүүдийг хүчирхийлж, зовоож байжээ.

Ингээд 1937 оны 12-р сард гарсан дайны үеэр Хятадын Нанжин хот хүчирхийлэл, дайны сүүдэрт автсан хот болж хувирав. Тэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь ердийн асуудал мэт болж хувирсан аймшигт цаг үе байлаа.

1937 онд Хятадын Нанжин хотыг эзлэн түрэмгийлснээс хойш тус хотод 40 газрыг эрчүүдэд үйлчлэх үйлчилгээний газар болгон өөрчилсөн. Дайн дуусахад 200 мянган эмэгтэйчүүдээс дөрөвний нэг нь буюу 50 мянган эмэгтэйчүүд амьд үлдсэн гэсэн тоо бий.

Тухайн үед Солонгосчууд, Япончуудын эрхшээлд байсан учир эс хүссэн ч бэлгийн боолчлолд өртөхөөс өөр сонголт тэдэнд байсангүй. Үүнээс гадна цөөн тооны хятад эмэгтэйчүүд япон цэргүүдийн дур хүслийг хангаж байжээ. Цэргүүд өглөө, оройг харгалзахгүй эмэгтэйчүүдийг хүчирхийлж нэг эмэгтэйд өдөрт 20-30 цэрэг оногддог байсан бөгөөд ямар ч амралтгүй аймшигт өвдөлтийн дор тэсч үлджээ. Эмсийн хүрээлэнд байсан эмэгтэйчүүд аргагүйдэж амиа хорлох үйлдэл, тэр байтугай ариун цэврийн өрөөнд хүртэл амиа хорлохыг завддаг байжээ. Тэдэнд жирэмсэлэлтээс хамгаалах эмийг хүчээр өгч улмаар үргүйдэлд хүргэх зорилготой байсан гэж түүхчид үздэг. Хэдий дайн дууссан ч дайны сүүдэрт дарагдсан олон мянган эмэгтэйчүүдийн асуудал хурцадмал хэвээр байсан юм.

1995 онд Японы тал бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдэд албан бус байдлаар нөхөн төлбөр олгох санг байгуулсан юм. Гэвч Солонгос эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцэж, алба ёсоор уучлалт гуйн, нөхөн төлбөр олгохыг Японы засгийн газраас шаарджээ. Үүний эцэст хоёр улс 2015 арван хоёрдугаар сард ойлголцолд хүрсэн юм. Токио секс боолчлолын золиос болсон хүмүүст нэг тэрбум иен /8,6 сая ам.доллар/-ийн нөхөн олговор олгохыг санал болгож тохиролцоонд хүрсэн аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen