Дайны үед хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг ахин хэлэлцэнэ


Дайны үед хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг ахин хэлэлцэнэ

Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх гэрээг эргэн харах ажлын хэсгийг Өмнөд Солонгосын Засгийн газар байгуулжээ.2015 онд Япон, Өмнөд Солонгос хоёр улсын засгийн газар уг асуудлыг эргэлт буцалтгүйгээр эргэн шийдвэрлэхээр гэрээ байгуулж тохиролцсон юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн засгийн газрын үед Японы Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг Өмнөд Солонгосын ард иргэд эсэргүүцэж, хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.

Дайны үед хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг ахин хэлэлцэнэ
Шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сарын эхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэд "Өмнөд Солонгосын ард иргэдийн дийлэнх нь сэтгэл санааны шалтгааны улмаас уг хэлэлцээрийг эсэргүүцэж байна” хэмээн уламжилсан байна. Өмнөд Солонгосын ГХЯ-наас өчигдөр 9 гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн хоёр орны засгийн газрын тохиролцоог эргэн харж, судлахын зэрэгцээ өдгөө амьд буй "зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн санаа бодлыг сонсох ажээ. Улмаар энэ оны эцэс гэхэд дүгнэлт хийж, тайлан гаргахаар төлөвлөжээ.
Comfort woman буюу зугаацуулагч бүсгүйчүүд нэрээр Японы Эзэн хааны армийн цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан 200 мянга гаруй солонгос эмэгтэйчүүд байсан гэсэн албан бус тоо бий. 1930-аад оны эхэн үеэс Дэлхийн II дайн дуустал солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан гэдэг.

Дайны үед хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг ахин хэлэлцэнэ
Япон улс "зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн асуудлаар албан ёсоор уучлалт гуйсан төдийгүй 2015 онд байгуулсан гэрээгээ тууштай хэрэгжүүлэхийг Сөүлийн талд уриалсаар байгаа юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen