ЭРҮҮЛ ХҮНГҮЙ БАЙХАД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ЯРИАД НЭМЭР БАЙНА УУ?

ЭРҮҮЛ ХҮНГҮЙ БАЙХАД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ЯРИАД НЭМЭР БАЙНА УУ?Аливаа улсын ажиллах гол хүчин нь тухайн орны залуус байдаг.  Манайд нийт хүн амын 67.2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Эдгээрийн  57 хувь нь 15-34 насныхан, 11 хувь нь 35-39 насныхан, 20 хувь нь 40-49 насныхан, 12 хувийг 50- 59 насныхан эзэлж байгаа аж.

Хүн амын дунд дээгүүр байр эзэлдэг өвчлэлүүд жил ирэх тусам залуужиж байгааг эмч нар хэлж байна. Манай улсыг хүүхэд залуучуудын орон гэдэг. Хүн амын насжилтын бүтцээс харахад 16-45 хүртэлх насныхан, 0-4 насны хүүхэд дийлэнх хувийг эзэлдэг. Гэтэл хөдөлмөрийн насныхан дунд эрүүл хүн ховордчихсон байна. Тухайлбал амны хөндийн өвчлөлөөс авахуулаад гэдэс ходоод, элэг бөөр, зүрх судас, В,С вирусийн халдвар гээд дотрын өвчлөл ихтэй байгаа юм. Үүнээс үзэхэд монголчууд бид нийтээрээ эрүүл мэндийн дархлаагүй болчихож.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen