Ч.Сайханбилэг юу хийж орхив?

Ч.Сайханбилэг юу хийж орхив?

 

2017 оны долоодугаар сараас эхлээд Оюутолгой компани Монголоос эрчим хүчээ хангаж эхлэх байлаа. Гэтэл энэ нь хууль зөрчсөн гэрээнээс болж ийн хойшилжээ. 2009 онд Засгийн газар Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн байдаг. Энэ үүргийн дагуу хэдийнэ Оюутолгой компани дотоодоос эх үүсвэрээ хангах байсан юм. Гэтэл 2014 оны наймдугаар сарын 14-ны өдөр Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар Оюутолгой компанитай "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нэртэй Монголд ашиггүй гэрээ байгуулснаар дээрх үүргийг түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээнээс бол дотоодын эх үүсвэрээр эрчим хүчний хэрэглээг хангах гэсэн заалтыг түдгэлзүүлж өнөөдрийг хүрчээ.


Ч.Сайханбилэг Оюутолгойн дотоодоос эрчим хүч авах үүргийг түдгэлзүүлжээ
   "Оюутолгой" төсөл эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-аас импортолж байна.Үүний төлбөрт жил бүр 160-200 сая.доллар зарцуулдаг. Энэ мөнгөн урсгалыг дотооддоо шингээх, төвийн бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад Тавантолгой цахилгаан станц чухал үүрэг гүйцэтгэх юм. Гэтэл яагаад Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийн ашиггүй гэрээ үзэглэв? Үүний цаана их хэмжээний ашиг сонирхол бий гэх хардлыг ч төрүүлж байна. Харин одоогийн Засгийн газар уг гэрээг цуцалснаар Оюутолгой компаниа энэ үеэс эхлээд дөрвөн жилийн дотор дотооддын эх үүсвэрээр эрчим хүчээ хангах үүрэг хүлээж байна. 

Rio Tinto батлан даалт гаргаснаар ирэх долоодугаар сард ажил эхлэх боломжтой 
Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар:
7.3.1 Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц
7.3.2 Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц
7.3.3 Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ

гэсэн гурван эх үүсвэрээс сонгон эрчим хүчээ хангах юм. Харин Оюутолгой дөрвөн жилийн хугацаанд шинэ Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, шинэ эх үүсвэр барих хугацаа давчуу тул батлан даалт л гарахад бэлэн байгаа Тавантолгой цахилгаан станц төсөл л оновчтой хувилбар болж байна. Одоогоор уг төслийн бэлтгэл бүрэн хангагдаж гол хөрөнгө оруулагч болох Rio Tinto компанийн батлан даалт гаргах ажил л үлджээ.
 
    Rio Tintoкомпани нэг тэрбум ам.долларын батлан даалт гаргах шаардлагатай. Хэрвээ батлан даалт гаргавал Япон, Солонгос улсын банк зээл өгөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төсөл БНХАУ-ын ӨвөрМонголоос 0,67 \мо\ үнэтэйгээр эрчим хүч авч байгаа аж. Энэ нь зөвхөн хилийн үнэ бөгөөд ашиглалтын зардал, гаалийн татвар, НӨАТ нэмэгдээд импортын эрчим хүч хэрэглэж байгаа. Харин Тавантолгой цахилгаан станц баригдвал уг импортын эрчим хүчний үнээс хямдаар эрчим хүч нийлүүлэхээр тохиролцсон байна. Гол хөрөнгө оруулагч тал БАТЛАН даалт гаргавал энэ оны долоодугаар сард бүтээн байгуулалтын ажил эхлэх бүрэн боломжтой гэж "Тавантолгой цахилгаан станц” төслөөс мэдээллээ.

 Энэ цагаас эхлэн Оюутолгой төсөл дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авах үүрэг хүлээсэн. Харин хэдийнэ дотооддоо мөнгөн урсгал шингээх боломжийг дөрвөн жилээр хойшлуулсан эрхэм Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг юу хийж орхив?
      Оюунтолгойн Дубайн гэрээг тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, АН-ынхан ч мэдээгүй гэдэг. Үнэндээ Ч.Сайханбилэгт асар том ашиг сонирхолын зөрчил байсан учраас ийнхүү хэнд ч мэдэхгүйгээр Дубайн гэрээг хийжээ. Саалийн үнээ гэж нэрлэгдэх "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компани Монголын зэс корпорацид зарсан гэдгийг ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдийнэ мэдсэн байж таарна. Тэрээр мөн л дур мэдэн Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргасан. Одоо "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь төрд очсон гэх ч шүүхийн шатанд асуудал яригдсаар л байна.

2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашихдаа Ч.Сайханбилэг Монгол улс оронд минь юу хийгээд орхив? 

Эх сурвалж: ТӨР.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen