Вермахтын цэрэг байсан Эдуард Кох
...1942 оны хавар Харьковын дэргэд амжилттай болсон манай цэргийн сөрөг довтолгооны дараа би дорнод фронтод очлоо. Дараа нь Волгаруу явах эцэс төгсгөлгүй марш эхэллээ. Оросуудтай бид бараг тааралдсангүй, тэд их хурдан ухарч байв. Бараг л гүйж байсан байх. Гэхдээ сандарч тэвдэлгүй их зохион байгуулалттай. Залуухан цэргүүд бид үүнд баярлан , дайснууд ч салам цохиулжээ , удахгүй дайн дуусна гэгцгээж байв. Миний найз нэг нутгын Хайнц маань , дорвитойхон тулаанд ороогүй байхад дайн дуусах нь гэж ихэд санаа зовж байв. Харин манай салааны хөгшин фельдфебль бид бүгдийн баяр хөөрийг огт тоохгүй баргар царайлан байнга бидэнд үглэн ,,-Тэнэгүүд ээ та нар юундаа баярлаад байгаа юм бэ ? Оросууд энэ чөтгөрийн талд биднийг бүсэлж аваад устгахгүй байхыг бодоход тэд нар Сталинградад очиж байгаа байх. Тэнд бид бүгдэд шинэ Верденийг бэлдэж байгаа даа." Харин бид хоорондоо энэ яншаа хөгшнийг дооглон инээлддэг байлаа. Тэгтэл түүний зөв байжээ. Сталинградаас нилээн зайтай орших тэр газраас л там эхэлсэн юм. Одоо санахад ямар ч юм б нэг тосгон , түүний өмнө өндөрлөг толгод , баруун талд нь намгархаг гол , зүүн талд нь минжүүлсэн задгай талбай байв.Бид үүгээр нэвтрэхийг оролдтол өнгөлөн далдалсан оросын танкууд гал нээж эхлэв.Тосгоноос гарахаар шийдээд явтал өндөрлөг дээрээс оросын суурьт пулемёт бидний зүг галлан нилээд хохирол учруулав. Манайхан өндрөлгийн зүг тасралтгүй миномётроор галлаад түр азнатал пулемёт дахин амилаад биднийг газарт хэвтүүлэв. Нэг цагийн дараа оросууд тосгоноос явж тэр зүгээс галлахаа болисон боловч харин чөтгөрийн пулемёт чимээгүй болсонгүй. Миномётчид яаж ч хичээгээд дуугүй болгож чадсангүй. Тэгж тэгж эцэст нь тэр чимээгүй боллоо. Бид дээшээ өгсөн өгсөн өндөрлөг дээр гартал харсан зүйл маань бидний гайхшралыг төрүүллээ. Эвдэрсэн пулемётын хажууд хоёр орос хэвтэж байв. Хараажаар нэг нь аль эрт өнгөрсөн бололтой окопны буланд шинелиэр хучаад өөрөө үргэлжлүүлэн тулалдсан бөгөөд хамгийн аймшигтай нь тэр өрөөсөн хөлгүй байв. Орос цэрэг хөлнийхөө тайрдасыг ямар нэг даавууны өөдсөөр ороож цусаа тогтоогоод хажууд нь миномётын мин тэсэрч өөрийг нь тасар татах хүртэл тулалдсаар л байжээ. Бүгд дуугаа хураасан байв. Манай хөгшин фельдфебель гаансандаа тамхи татангаа бидэнд хандан : -За та нар ойлгов уу? Энэ бол зөвхөн эхлэл нь. Хэрвээ бид эндээс хөлөө бүтэн авч гарч чадвал өөрсдийгөө аз хиймортой байна гэж тооцорой... Бид тэр оросуудыг окопонд нь оршуулаад эвдэрхий пулемётыг нь шарил дээр нь тависан. Үүний дараа бидний олонхи нь ирээдүйгээ өөрөөр эрэгцүүлэн бодоход хүргэсэн юм. "
Эх сурвалж: Нэргүй Дашзэвэг.