Хосуудыг өрөөндөө хонуулсныхаа төлөө түүнд итгэмээргүй явдал тохиожээ

Хосуудыг өрөөндөө хонуулсныхаа төлөө түүнд итгэмээргүй явдал тохиожээ

 

Нэгэн жижиг зочид буудалд шөнө настай эрэгтэй эмэгтэй хоёр орж иржээ. Гадаа орж буй ширүүн борооноос хоргодон, сул өрөө байгаа гэж найдан ирсэн байна. 
-Сул өрөө байгаа болов уу?
- Уучлаарай, манайд сул өрөө байхгүй байна гэж зочид буудлын ажилтан хэлэв.
- Гэхдээ би ийм бороотой шөнө та нарыг гудамжинд яаж үлдээх билээ. Та нар миний өрөөнд хонож болно.. Мэдээж люкс өрөө биш ч гэсэн та нар дулаахан тайван хонож болно. 
Хосуудад тэр залууг хүндрүүлж байгаа нь эвгүй санагдсан ч залуу ятгасаар байсан тул саналыг хүлээн авчээ. Өглөө нь явахдаа эрэгтэй нь залууд ингэж хэлжээ.
- Би таныг АНУ-ын хамгийн шилдэг зочид буудлын менежер байх ёстой хүн байна гэж харж байна. Хэзээ нэгэн цагт би танд зориулж зочид буудал барих ч юм билүү.
Хоёр жил өнгөрч, залуу ч болсон явдлыг мартжээ. Гэтэл нэгэн өдөр түүнд захиа иржээ. Захианд хоёр жилийн өмнө болсон явдлыг сануулаад Нью Йорк явах тасалбар явуулсан байлаа. Залууг тосч аваад 5-р өргөн чөлөөний 34-р гудамжинд иржээ. Тэр маш том барилга руу заагаад
- Танд зориулж миний барьсан зочид буудал энэ байна.
- Та тоглож байна уу?
Өвгөний нэрийг Уильям Уолдорф Астор гэдэг бөгөөд тэр том барилга нь "Уолдорф - Астория" зочид буудал байжээ. Зочид буудлын анхны захирлаар ажилласан залууг Джорж Больдт гэдэг байжээ. 
Тусламж хэрэгтэй хүнд нуруугаа бүү харуул. Хорвоо чиний сайн үйлийг шагнах аргаа олж чаддаг....

 

Эх сурвалж: Ш.Батзориг

https://www.facebook.com/batzorig.sh.9

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen