АРДЫН ЖҮЖИГЧИН (1948 онд), УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН (1935 онд) ХӨГЖИМЧИН ОЧИРЫН ДАШДЭЛЭГ

1896 онд Сэлэнгэ аймгийн нутагт ядуу ардын гэрт төржээ. 7 настайгаасаа хөгжим сонирхож 8,9 нас хүрэхдээ шанз хөгжмөөр сайн тоглодог болсон байна.

1920 он гэхэд шанз, ёочин, хуучир зэрэг хөгжим тоглодог болж тэр жилдээ хүрээнд ирж суурьшин олон сайн хөгжимчидтэй танилцжээ. Дашдэлэг хувьсгалын эхэн үеэс эхлэн шар, хар феодлын харгис бурангуй дэглэм, харийн түрэмгийллийг шоглосон хошин ший жүжигт тоглон, дуулж эхэлж. 1930 онд Улсын Төв театр байгуулагдахад тэрээр хөгжимчнөөр орж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр нот заалгаж манай урлагийн тайзнаа 50-иад жил хөгжимдөхдөө олон арван шавь нарыг төрүүлсэн гавьяатан билээ. Түүний шавь нар Б.Дамдинсүрэн, Г.Жамъян, С.Гончигсумлаа, С.Базаррагчаа, С.Мядагбадам, Ж.Чулуун, Ц.Дашдулам зэрэг алдар цуутнууд.
О.Дашдэлэгийн гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж 1935 онд Алдарт гавъяат хөгжимчин, 1948 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолоор шагнажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen