33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ

33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан.

 

 Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

 

Мэдэгдэх хуудаст "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen