Намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд аудит оруулна

Намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд  аудит оруулна

 

Үндэсний аудитын газраас 2016 оны Улсын Их хурлын сонгуульд өрсөлдсөн намуудын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд аудит оруу­лахаар болжээ. Сонгуульд өрсөлдсөн намууд мө­рийн хөтөлбөрөө Үндэс­ний аудитын газарт өгч Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тог­тоомжийн дагуу хийгдсэн эсэхийг хянуул­даг. Мөн хэрэгжих сан­хүү эдийн засгийн үндэс­лэлтэй эсэхийг баталгаажуулдаг. Үүний дагуу 2016 оны Улсын Их хур­лын сонгуульд өрсөлдсөн МАН, АН, МАХН-ууд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулсан учраас амлалтаа биелүүлэхийг тө­рийн аудитын байгуул­лагаас шаардаж байгаа аж.

Үндэсний аудитын газ­раас мөрийн хөтөл­бө­рийнхөө хэрэгжилтийн явцын мэдээлэл тайланг нэгдүгээр улиралд баг­таан ирүүлэх албан бич­гийг намын дарга нарт хүргүүлжээ. Мө­рийн хөтөлбөрийн хэрэг­жил­тийн явцын биелэлтэд аудит хийсний дараа сон­гогчдод тайлагнах юм байна. Өмнө нь на­муу­дын мөрийн хөтөл­бө­рийн биелэлтэд аудит хийж байгаагүй бө­гөөд үүнээс хойш жил болгоны нэгдүгээр ули­ралд багтаан мөрийн хөтөл­бөрийн биелэлтэд аудит оруулж байхаар бол­жээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen