Өнөөдөр болох үйл явдлууд

 Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт: Үндэсний аудитын газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, 11 цагаас Эрүүл мэндийн яам, 15 цагаас Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллана. 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна.

09:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Налайх дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Налайхын орд газарт нүүрс олборлогч иргэдтэй уулзаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэх юм.

09:00 цагт: Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Амгаагийн Лувсандэндэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан МОНГОЛ ТОЛЬ БИЧГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ олон улсын эрдэм шинжилгээний хурал Империал зочид буудлын хоёр давхарын хурлын танхимд болно.

09:00 цагт: "PC Mall” компьютер гэр ахуйн гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд шинээр ирсэн AirPro AP300F маркийн 3 агаар цэвэршүүлэгч хандивлана. Хаана: СБД-ийн эрүүл мэндийн төвд /100 айл Жоби барилгын материалын дэлгүүрийн замын эсрэг талд.

09:00 цагт: Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн ЮНЕСКО-ийн комисстой хамтран "Тогтвортой хөгжил: Оюуны соёл" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Хаана: ШУА-ын Тэргүүлэгчдийн газрын /СТӨргөө/ III давхрын хурлын танхимд.

09:30 цагт: Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулах Ногоон барилгыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэгтэй. УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нээж оролцоно. Хаяг: Blue Sky hotel 3-р давхарт Daimond Hall

09:30 цагт: Импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомын аюулгүй байдлын асуудлаар импортлогчид, цэцэрлэгийн эрхлэгч нар, хэрэглэгчдийн зарим төлөөлөл, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцсон хэлэлцүүлэг МХЕГ-ын хурлын зааланд болно.

11:00 цагт: Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ёслолын ажиллагаатай. Энэхүү ажиллагаанд БХЯ, БСШУСЯам, Соёлын өвийн үндэсний төв болон Нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд хүрэлцэн ирж, тус чуулгад Батламжуудыг гардуулна.

11:00 цагт: "Хэрэглэгчээ сонсъё 2017" нээлттэй өдөрлөг үүрэн холбооны оператор компаниудад болно.
Энэхүү нээлттэй өдөрлөг:
"Мобиком корпораци" ХХК - ТЭДИ төвийн 1-р давхрын үйлчилгээний танхимд,
"Юнител" ХХК - 40 мянгат салбарын үйлчилгээний танхимд,
"Скайтел" ХХК - Скайтел Төв байрны 1-р давхрын үйлчилгээний танхимд тус тус болно.
 
12:00 цагт: Үндэсний бахархалын өдөр болох гэж байгаатай холбогдуулан "Хамаг Монгол” МСҮТ-ийн сургагчид
- Ж.Оджаргал /"Эм Си Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга/,
- П.Батсайхан /Шунхлай группын ерөнхийлөгч/,
- Ц.Цэрэнпунцаг / "Жем интернешнл” ХХК-ныг үүсгэн байгуулагч, улсын гарьд/,
- О.Амартүвшин /"UFC” группын ерөнхийлөгч/ болон
"СББ” ХХК, "АПУ” ХК, "Жем интернешнл” ХХК, "UFC групп” ХХК-ны хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д уриалга, шаардлага хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн бага хурал  Live conference center-т хийнэ.

18:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох салбарын удирдлагуудтай Сонгинохайрхан дүүргийн 65-р сургууль дээр очиж ажиллана. 65-р сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг бөгөөд уг асуудал болон бусад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, үүрэг даалгавар өгнө.

18:30 цагт: Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлч Г.Мөнхболорын "ХӨХ ӨВСНИЙ ЗҮҮД" үзэсгэлэнгийн нээлт 976 art gallery-д болно.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen